|47| Миний баатар

1.5K 220 59
                                    

Жунин байхгүй учир ажил гэж толгойтой үснээс их байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жунин байхгүй учир ажил гэж толгойтой үснээс их байлаа. Нарийн бичгийн хэлтсийн хөл хөдөлгөөн урьд урьдынхаасаа илүү байх бөгөөд яарч тэвдсэн хүмүүсийн хоорондоо ярилцах яриаг сонссоор өдрийг өнгөрөөлөө. Харин шинэ ажилчин Хан Сонутай яагаад ч юм өдөржин таарсаар байв.

Ажлын цаг дуусаж нарийн бичгийн хэлтсийнхэн ширээгээ тойрон амарч сууна. "Би хөлөө мэдрэхгүй нь ээ!" Дами ийн хэлсээр сандал дээрээ суух бол Сэүн түүний хажууд ирж суугаад өсгийтийг нь тайлан иллэг хийж өгнө. Ким Жунин! Би чамайг санаад байна!

Жунин байхгүй ганцхан хоног өнгөрсөн ч гэсэн түүний орон зай үнэхээр эзгүйдэж байлаа. Бид тийм ч нялуун биш ч гэсэн халамжтай хосууд гэж өөрсдийгөө боддог. Тийм болохоор түүний халамжлалыг үнэхээр их санаж байна! Яг уйлах нь ээ.

"Инбинь?" өөрсдийнх нь зүг ширтэж байгааг анзаарсан Сэүн ядруу хоолойгоор түүнийг дуудахад Инбинь бодлоосоо салан тэдний зүг харлаа. "Жунин маргааш өдөр гэхэд ирнэ гэсээн" Сэүн жуумалзаж байснаа Инбинийг өдөх мэт Дамигийн хацар дээр үнсэнэ.

"Ёоо боль оо. Тарцгаая. Ажлын цаг дуусчихсан харьж амаръя. Энд хосуудын өмнөөс нэмж ядраад байна" Жүнмён сүр сар болон суудлаасаа боссоноо хүрмээ өмсөөд шууд л гараад явчхав.

"Энэ хүн болзоонд явах гэж байгаа хүн шиг ямар сүрхий яарч байна аа?" Хэми ёжтой инээсээр ийн хэлэхэд Сэүн инээд алдсанаа "Болзоотой байсан бол салгалчихсан байж байх байсан. Зүгээр л ядарсан байх" гэснээ Дами руу хараад нүдээрээ ямар нэг зүйл ойлголцсон бололтой хөтлөлцөөд гараад явлаа.

Би ч бас өнөөдөр ийш тийшээ хэлтсээс хэлтсийн хооронд гүйчихсэн болохоор нэлээдгүй ядарч байсан тул хурдан гарахаар цахилгаан шатны зүг алхаж байтал араас Хан туслах дуудаад "Захирал өөрийг нь иртэл чамайг хүргэж өг гэж хэлсэн. Хамтдаа явцгаая" гэснээ үг хэлэх ч боломж олголгүй цахилгаан шатанд суугаад намайг орохгүй юм уу гэсэн шиг хараад зогсчхов.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now