Компаний ажил жигдрээд хэдэн өдөр ажил дээрээ амрах шахуу л байж өнгөрөөв. Жунин Инбинь хоёр орой болгон болзоонд явж ойрын хоногуудад үнэхээр жаргалтай байгаа нь илт.
Харин Чанёол анхны болзоон дээрээ очиж чадаагүй болохоор Хэмиг яаж аргадах тухайгаа бодоод бодоод олж чадахгүй сууна. Тэрээр татварын байцаагчаар Кай корпорацид очиж ажиллахдаа Хэмиг сонирхож эхлэсэн бөгөөд ажлаа дуусаад явахдаа Хэмиг албан ёсоор болзоонд урьсан юм. Гэвч анхны болзоон дээрээ Чанёол өөрөө ирж чадаагүй юм. Бүр утсаа хүртэл аваагүй болохоор одоогоор Хэми түүний бичсэн зурваст ч хариу өгөхгүй байгаа билээ.
Амралтын өдөр унтаж ч чадахгүй сэрсэн Чанёол уурандаа хөнжлөө тийрч хаячхаад өрөөнөөсөө гарлаа. Инбинь жаргалтай нь аргагүй хоол хийн зогсох ба гэрийнхэндээ бэлдсэн гэхэд хэцүү. Тэр хийсэн хоолоо савлаж байсан юм.
"Битгий гэрийн хоол зөөгөөд бай!" Чанёол түүний хажуугаар гарахдаа замаасаа холдуулах мэт түлхэх бол Инбиний хамар нь сартайн уураа барих мэт нүдээ анин толгойгоо массажласнаа "Бацаан минь! Би өчигдөр энэ хүнсийг өөрийнхөө мөнгөөр, өөрөө авсан болохоор амаа тат." гээд үргэлжлүүлэн хоолоо хийх аж.
Чанёол стакантай усаа ширээн дээр тавихдаа хүчтэй тавьчихсанаас болоод дотор нь байсан ус халин Инбиний өмдийг дотуур хувцастай нь хамт норгож орхив. "Чи одоо хар өглөө яагаад хүн өдөөд байгаа юм?" Инбинь түүн рүү эргэж харан шүдээ зуун хэлэх бол Чанёол амаа даран хорон гэгч нь инээгээд "Би өдөөгүй биш штээ эгчээ. Сүржигнүүр зан чинь л ингэж бодогдуулаад байгаа юм"
Инбинь хариуд нь юу ч хэлсэнгүй урдах хоолоо үргэлжлүүлэн хийж эхлэв. Чанёол түүнийг уурлуулмаар санагдсан болохоор бэлтгэсэн хачир бол өндөгнөөс нь шууд атган идэх бол Инбинь ихэд тэсэж байгаа бололтой чимээгүй л санаа алдана. Энэ байдлаараа бараг арваад минут болсны эцэст Чанёол дуу алдан "Тоочихвол үхчих гээд байна уу? Дүү чинь сэтгэл гутралд ороод амиа хорлох гээд байхад" хэмээв. "Надад хамаагүй. Тэгээд ч чи хэтэрхий царайлаг болохоор үхэхэд ч хайран гэж насаараа ярьсан хүн. Сэтгэл гутралд орсон ч царайндаа хорогдоод чи лав явж чадахгүй." Инбинь өөр тийшээ харсан чигтээ хэлсэнд Чанёол түүний өндөрт тааруулсан доошлоод гарнаас нь зуураад "Эгчээ, дүүг чинь нэг хүүхэн тоохгүй байна. Тусал лдаа." гэв.
"Өнөөх хаана ч доошилдоггүй их зант чинь эмэгтэй хүнээс болоод бүр надаас тусламж гуйж байгаа юм уу?" Инбинь бах нь ханасан аятай Чанёолын хүзүүгээр тэврээд "Эгч нь зугаалах ёстой тийм болохоор бүх зүйлээ тоочиж зөвлөгөө авах арван минутыг чамд өгье"
________
"Юу чи тэгээд Хэмитэй болзох гэж байсан юм уу?"
________
"Анхны болзоон дээрээ очоогүй гэнээ? Яагаад?"
"Нөгөө өчигдөр нь болзоотой гэдгээ мэдэж байсан л даа. Гэхдээ маргааш нь ажил дээр гэнэтийн байдал үүсээд үнэхээр завгүй байсан болохоор мартчихсан."
"Тэгвэл үнэхээр ажил байсан гээд Хэмитэй ярилцаад үз л дээ. Тэр миний хувьд лав сайн хүн шиг санагддаг." Инбинь том нүдлэн Чанёол руу ширтэнэ.
"Уг нь ярилцсан л даа. Гэхдээ бидний болзоо болох үед миний ажил аль хэдийн дуусчихсан байсан юм л даа. Над руу залгахад нь би утсаа ч аваагүй." Чанёолын дуу цаашаа орон гэм хийсэн мэт доошоо харна.
"Тэгээд яагаад очоогүй юм?" Инбинь гайхширсан өнгөөр асуух бол Чанёол хойшоо буйдан налж хэвтээд уртаар санаа алдана. "Ажил дуусаад ажлынхантайгаа уучихсан юмаа. Үнэхээр миний буруу байсан болохоор намайг битгий чимхээрэй. Би буруугаа хүлээгээд үнэнээ хэлсэн л дээ. Тэгсэн чинь Хэми миний утсыг авахгүй, зурвас ч уншихаа байчихсан."
"Ямар ч эмэгтэй тэгэх л байсан. Хэмигийн хувьд тэр өөрийнх нь хичээл зүтгэлийг хий хоосон болгох үед үнэхээр сонин болчихдог. Тэр өдөр Хэми болзоотой гээд ажлыг нь Дами гүйцээхээр болсон. Тэр болзоондоо бэлдэнэ гээд үнэхээр баяртай бас ажлаас үнэхээр эрт гарсан. Тийм болохоор бүр ч уурласан байх. Ядаж чи утсыг нь аваад очиж чадахгүйгээ хэлэх ёстой байсан юм. Маргааш нь сонин байгаад байсан чамаас болсон юм байна шт. Эргүү амьтан." Инбинь Чанёолын хацраас зулгаан муухай хараад "Би лав юу ч мэдэхгүй. Ийм асуудлыг эрчүүд л өөрсдөө давж туулах ёстой байдаг юм. Би явлаа. Өнөөдөр Жунин бид хоёр ойрхон агаарт гарах болохоор хоолоо хийлээ."
_________
Чанёол өдөржингөө гэртээ хэвтсэн ч Хэмиг яаж аргадахаа олж чадсангүй. Найз нөхдөөсөө асуусан ч олигтой зүйл хэлэхгүй байсан болохоор сүүлийн аргаа хэрэглэхээр Инбинийг хүлээнэ. Түүний бодсон зүйл нь үнэхээр тэнэг байсан юм.
——
a/n: hi манайхаан☺️ ийм гэгээлэг өгүүллэг бичиж үзээгүй болохоор жаахан сонин болсон байх гэж бодсоор энийг бичлээ😆 идэвхитэй бичээд эхлэнгүүт бичихэд дажгүй болчихдог болохоор ямартай ч бичиж л байя. Удахгүй дуусах байх өгүүллэг маань🥺Энэ парт дээрх Чанёол Инбинь хоёрын эгч дүүсийн харилцааг хэрэггүй гэж бодож болохгүй шүү🙊 Удахгүй эгч дүүс маань хагацах болохоор энэ хэрүүл нь аз жаргал байсныг нь л мэдрүүлэх гээд байсан юм🥺
Тэгээд гоё сэтгэгдэл үлдээвэл бичээчид нь үнэхээр их урам болох болно шүү♥️ Нөгөөдөр юмуу тэрнээс ер нь хойшлуулахгүй шинэ хэсэг буюу Чанёолын сэдсэн санаагаар уулзъя👉🏻😗👈🏻
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1