|18| Эхнэрийг чинь булаана

2.1K 282 22
                                    

Шар тайлах эм Жунинд тийм ч сайн үйлчилсэнгүй. Хүчтэй хөдлөх тоолонд хүн оргих толгой нь дайвалзаж цээжин дээр нь гарч ирээд байгаа зүйл нь амаар нь юу юугүй гарчих гээд байгаа мэт санагдана.

Аажуухан алхсаар өрөөндөө орж ирлээ. Хамгийн түрүүнд харагдсанаар нь өрөөний голд байх буйданрүү алхав. Буйдан дээр алгуурхан хэвтээд амьсгаагаа гаргахад дэлхий яг энх тунх болчихсон мэт санагдав. Тэгээд ширээн дээрээ ирж буй Инбинийг хараад гараа үл ялиг өргөн даллахад Инбинь түүнийг хараад өрөөнд орж ирлээ.

"Пак нарийн бичгээ надад яваад зөгийн балтай ус аваад ирээч. Аль болох хурдан шүү. Хар юмтайгаа нялуураад зогсчихов" Жунин дээш харж хэвтээд арай хийн ийн хэллээ. "Ойлголоо. Гэхдээ захиралаа татварын байцаагч бол миний..." Инбинийг үгээ хэлж дуусахаас өмнө Жунин ярвайсаар гараараа түүнийг яв гэх дохио өгөв.

Инбинь амралтын өрөөрүү орж Жунинд зөгийн балтай ус найруулаад буцаад Жунины өрөөрүү хурдан орлоо. Жунин ярвайсаар хэвтэж байв.

"Захиралаа май" Инбинь аягатай усаа Жунины урд тавиад гарах санаатай эргэж харахад Жунин түүнийг араас нь дуудаад "Жоохон хань болоод суугаад өгөөч" гэж хэлээд аягатай усаа уув.

Инбинь буйдангын нөгөө талд нь очиж суугаад түүний зүг харж байлаа. Гэхдээ юуны тухай ярих бол гэсэн догдлол дүүрэн.

"Чиний мөрөөдөл юу вэ?" гэнэтийн асуултанд Инбинь бага зэрэг балмагдаад буцаад царайныхаа хувиралыг энгийн болгов. "Миний мөрөөдөл би өөрөө өөрийнхөөрөө л байх. Энэ хорвоод өөрийгөө алдахгүй байх гэдэг хүний амин чухал үүрэг юм шиг санагддаг. Хэн нэгэнд таалагдах гэж бус зөвхөн өөрөө өөрийнхөө хүслээр. Юу хийхийг хүсдэг, юу хийхээ мэддэг байх нь л миний гол зорилго. Хүн амьдралынхаа туршид өөрийгөө алдсаар байдаг. Өөртөө биш хүнд таалагдахын тулд өөрийгөө алдаад байвал гутамшигтай шүү дээ. Харин хүнтэй яаж харьцахаа сайн мэддэг өөрийнхөөрөө байх гэдэг л миний мөрөөдөл юм уу даа. Харин таны мөрөөдөл?" Жунин энэ үгийг сонсоод тархи нь хэсэгтээ хоосрох аж.

Энэ бүсгүй цаг үргэлж өөрийнх нь амьдралыг өгүүлэхийн хажуугаар ингэж амьдарч болохгүй гэх сануулга өгөөд байх шиг.

"Миний мөрөөдөл яг одоогийнх шигээ амьдрахгүй байх." Жунины хоолой цөхрөл дүүрэн сонсогдох аж. Инбиньд хэлэх үг олдсонгүй, зүгээр л сандарсандаа ийш тийшээ харцаа гүйлгэхээс өөр хийх зүйлгүй. Жунин үргэлжлүүлэн ярьж эхлэв. "Гэхдээ хувь заяа надаар тохуурхаж байх шиг байна. Би энэ амьдралаасаа хэзээ ч гарч чадахгүй. Энэ яг л хуй салхинд ороогдоод гарч чадахгүйтэй агаар нэг. Гаргаж чадах байсан хүн маань..." Жунин Инбиньрүү хараад санаа алдав. Энэ гүн гүнзгий уур амьсгал өрөөн дэх темпратурыг хөргөөчихсөн үү гэлтэй. "Гарч ажлаа хий дээ" Жунин ийн хэлээд буйдан нүдээ аниад хэвтлээ.

Пак нарийн бичигDonde viven las historias. Descúbrelo ahora