Инбинь амралтын өрөөнд ногоон цай найруулан зогсох ба түрүүхэн болсон үйл явдалд нэлээдгүй бухимдсан харагдана. Тэгээд хөмсгөө улам гүн зангидаад нэг аягатай цай руу нь шүлсээ хийж орхив.
"Хэн ч байсан хамаагүй. Заяа чинь энэ!" түүний нүүрэнд тодорсон уур бухимдал алга болж орхив. Тэгээд аз жаргалтай нь аргагүй мишээгээд захирлын өрөө рүү цайгаа барин оров. Өнөөх бялуу барьж орж ирсэн бүсгүй өрөөгөөр сэлгүүцэн янз бүрийн зүйл хамаагүй хүрэх ба Инбинь өндөр өсгийтөө чангаар дуугарган ширээн дээр цайнуудаа тавиад Жунин руу харав.
Жунин түүн рүү нэг нүдээрээ ч тоож харахгүй байх бөгөөд өөрийнх нь зүйлсэд дураараа хүрч буй бүсгүй рүү хараад эелдгээр мишээнэ.
"Хөөх Жунинаа. Чи бид хоёрыг үерхдэг байхад эвлүүлж байсан лэго одоо бүр бүтэн болчихжээ." Өнөөх бүсгүй цоглог хоолойгоор ийн хэлээд эргэж харан Инбинээс "Уучлаарай цайгаа авч ирсэн бол биднийг үлдээж болох уу?" хэмээн асууж орхив. Инбинь бантсан ч гэсэн "Аан за" хэмээн эвгүй гэгч нь хэлчхээд хаалгаар гарахаар зэхэв.
Жунин буйдан дээр суугаад "Миёнаа цай уунгаа ярилцъя" хэмээв. Инбинь хөлөө зөөж ядан алхах ба яг гарахын даваан дээр өнөөх Миён гэх бүсгүй буйдан дээр суух нь дуулдав. Үүнтэй зэрэгцэн "Пак нарийн бичгээ" гэх Жунины хоолой дуулдах аж.
"За захирлаа" Инбинь хойш эргэж харах үед саяхан шүлсээ хийж орхисон цайг нь Миён тамшаалан ууж байгаа нь харагдав. "Хөөх энэ цай хоолойгоор орохдоо л ядаргаа тайлах шиг санагдуулж байна шүү" Инбинь түүний ярьж буй яриаг сонсоод инээд алдахгүйг хичээнэ. Тэгээд Жунин руу инээмсэглэн харахад тэр "Өнөөдөр төлөвлөгдсөн ажил байвал цуцла. Байхгүй бол чи эрт тарж болно" гэж хэлэв.
Инбинь уг нь түүнтэй хамт оройн хоол иднэ гэж бодсон юмсан. Гэвч тэр төлөвлөгөө нураагаад зогсохгүй түүний цухлыг барж орхих шив. Ким Жунин ч шангаа хүртэх болно доо!
Инбинь бөхийх шиг болчхоод өрөөнөөс гарах ба юуны тулд эрт тарсан билээ гэж бодоод хамгийн сайн найз болох Им Хэ Ра руугаа залгалаа. Тийм ч удаан дуудуулсангүй утасны цаанаас цоглог эмэгтэйн хоолой дуулдах ба "Хөөе чи өөдгүй хүүхэн минь, ажилд орсон гээд хүн тоохгүй байхдаа яадаг юм!" гэж мэнд ч мэдэхгүй загнаад эхлэх шив.
Инбинь инээд алдчхаад "Манай Хэра ууртай байгаа юм уу? Эгч нь халбага пивоор дайлах уу?" хэмээн нэг л бүтэхгүй зүйл сэдсэн бололтой хоёр талд хөмсгөө хөдөлгөх нь мэдрэгдэв. Инбинь Хэратай уулзахаар болсон тул Жунинд хоргодож гуниглах хүсэл байсангүй хамгийн сайн найзтайгаа уулзахаар ажлаасаа гүйх нь холгүй гарлаа.

YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1