Инбинь ажлаа хийж байгаад амсхийн захиралынхаа өрөөрүү харвал ширээ хоосон байлаа. Жуниныг ойрхон гарсан гэж бодоод хүзүүнийхээ чилээг гарган сууж байтал Жунин хөмсгөө зангидсаар наашаа алхан ирж байлаа.
"Захиралаа өдрийн хоолонд юу идэх үү?" Инбинь түргэхэн шиг дээш өндийгөөд ийн асуухад Жунин санаа алдаад "Ажлаа хийх замаараа хамтдаа хооллоцгооё" гээд өрөөрүүгээ орж хүрмээ аваад тэр ажлын өрөөгөө орхилоо.
Тэнгэр цэлмэг хэдий ч бүгчим биш байгаа нь Жунинд таалагдсан тул машинаар явахыг хүссэнгүй. Тэгээд Инбинь рүү хараад "Ойрхон нэг хоолны газар нээгдэж байгаа. Дажгүй хоолтой байвал худалдаж аваад нэр дээрээ үйл ажиллагаа явуулна гэж бодож байна. Тэнд хооллоцгооё" хэмээн хэлчхээд түрүүлээд яваад өгөв.
Инбинь юу ч бодолгүй түүний араас гүйж очоод замдаа далий гишгээд унах шахав. Харин Жунин түүнийг унахаас өмнө барьж аваад "Болгоомжтой явж бай л даа" гэж хэлээд бугуйнаас нь атгасан чигтээ цааш явлаа. Инбинь сандарсандаа гараа түргэхэн гэгч нь татаж аваад хажууд нь чимээгүй алхах бол Жунин ийм зүйл хэлэх эсэхтээ эргэлзсээр ам нээлээ.
"Инбинь, чиний юу бодож явдаг гэдгийг мэдэхгүй ч би чамаас өөр зүйл мэдэрдэг. Чиний гэр бүлийн байдал надад ямар ч хамаагүй болохоор ажлаа сайн хийгээрэй ойлгосон уу?" түүний үгийг сонссон Инбинь бүр гайхширч орхив. Тэгээд Жунин руу ойртоод "Үлээ" гэж хэлэв.
Жунин түүний өөдөөс үлээхэд Инбинь толгой сэгсрээд "Уугаагүй байж ямар сонин юм яриад байгаа юм бол? Ажлын бүтээмжээр өөр мэдрэмж авдаг юм болов уу аль эсвэл сэтгэл зүрхээрээ өөр мэдрэмж авдаг юм болов уу?" гэж өөрөө өөртэйгөө ярин толгойгоо гилжийлгэсээр хоолны газрын гадаа ирлээ.
Тэд дотогшоо ороод хоолоо захиалах зуураа орчин тойрноо ажигласан шигээ суусаар тэдний захиалсан хоол хүрэлцэн ирлээ. Инбинь хоолоо юу ч бодолгүй идэж байгаад Жунины зүг харахад тэр амныхаа хажууд урьдын адил идэж буй хоолоо наачихсан хэрнээ тэрийгээ мэдэхгүй мундаг царайлчихсан сууж байлаа.
Инбинь өөрийн мэдэлгүй дээш өндийгөөд гараа сунган Жунины уруулны хажууд наалдсан зүйлийг арчаад өнөөх хуруугаа амандаа хийчих нь тэр. Инбинь өөрийнхөө хийсэн үйлдэлд бантаад худлаа хоолойгоо засаад "Яг л жаахан хүүхэд шиг идэх юм." гээд өөр тийшээ харлаа.
Жунин харин хэсэг гайхширч байгаад түүнрүү ёжилсон харцаар хараад "Чи бүр сурчихсан юм биш үү?" гээд хальт инээх шиг болоход Инбинь ичиж байсан ч түүний өөдөөс эгцэлж хараад "Юу гэнэ ээ?" гэж лавлахад Жунин суудлаа засаад Инбиньрүү ойртоод "Чи эрчүүдийг урхидаад сурчихсан юм байна гэж байна. Олон залуучуудтай холбоо тогтоох юмаа" хэмээв.
![](https://img.wattpad.com/cover/234701609-288-k920544.jpg)
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1