Өглөө Инбиний үнсэлт Жуниныг сэрээсэн юм. Тэр тухтай гэгч нь нүдээ анин инээмсэглэх бол түүнийг ширтэж байсан Инбинь хөнжлийг нь сөхөөд "Надаар дуудуулаад сэрэхгүй бол манай ээж л чамайг сэрээх нь дээ" гэв. Үүнийг сонссон Жунин шууд л нүдээ нээн дээш өндийх бөгөөд Инбинь түүний хацрыг илээд гал тогооны зүг инээмсэглэсээр алхсан юм.
Анх удаа хүргэн нь хоносон болохоор Пак ээж энэ удаа өглөөний хоолоо илүү амттай хийхийн төлөө хичээсэн нь зассан ширээн дээрээс л анзаарагдана.
"Хөөх хүргэн ахынхаа ачаар амттай өглөөний хоол идэх гээд л би их азтай юмаа тэ ахаа?" Чанёол өөдөөс нь харан суух Жунин руу инээмсэглэх бол Инбинь яг л байж боломгүй зүйл харж байгаа аятай ярвайна.
"Ингэхэд чи бид хоёр Жунинаас хоёр насаар ахмад. Чи яагаад гэнэт ахаа болоод явчихсан юм?" Инбинь тоомжиргүй аясаар хэлэхэд Чанёол бантсандаа инээд алдаад "Эгчийнхээ нөхрийг ахаа л гэнэ биз дээ?" хэмээн шүд зуун Инбинь рүү харна.
"Хүүхдүүдээ одоо жоохон хүүхдүүд шиг ингэхээ больцгоо. Хоолоо ид. Инбинь чи хүн авч ирчихээд ийм байдлаа харуулахаас ичихгүй байна уу?" Пак аав хэлэхэд Инбинь Чанёол руу нүднийхээ булангаар муухай харж байлаа.
"Би бараг л Инбиньтэй хэрэлдсээр байгаад дурлачихсан шт. Нэг мэдэхэд л хэрэлдэхдээ томордог нүд, уурлаад хошуугаа унжуулж байгаа нь төсөөлөгдөөд бүр унтаж ч чадахаа больчихсон байсан." Жунин ширээн дээр байх Инбиний гарнаас атган ийн хэлэхэд Пак аав жуумалзаад өнгөрөх бол Пак ээж ичсэндээ Пак аавын гар луу зөөлхөн цохиж байгаа нь харагдана.
"Аав та бүр бод доо. Анх энэ охин намайг ээжийнхээ мөөмнөөс гараагүй нусгай гэж хэлээд над руу орилж байсан. Би тэр үед үнэхээр айсан. Тэгээд л нэг тийм сэтгэлд минь хорогдоод үлдчихсэн. Юу гэдэг билээ? Надтай ингэж харьцсан анхны бүсгүй гэдэг бил үү?" Жунины яриаг сонссон гэрийнхэн бүгд тэр хоёрыг шоолж инээх бол Инбинь л ганцаараа хөмхийгөө зуун Жунины гарыг цааш нь түлхэж байлаа.
Өглөөний цай тэдний хамгийн муухай хэдий ч хөгжилтэй дурсамжийг сонссоноор дууссан билээ. Инбинь хоолоо бүрэн ч идэлгүйгээр хувцсаа өмсөхөөр өрөөгөө зорьсноор ерөнхийдөө өндөрлөсөн юм.
________
"Инбинь?"
"Охин минь?" ажил руу явах замд Инбинь урд суудал цонх руу харсаар явах бөгөөд Жунин түүнийг уурлуулсанаа гадарлаж байлаа. "Уучлаарай. Би зүгээр л хамгийн хөөрхөн дурсамжаа хуваалцахыг л хүссэн юм. Мммм" Жунин гараа сунган Инбиний өвөр дээр байх гарнаас атгах бол Инбинь түүний өөдөөс хараад "Тэр дурсамж миний хувьд хамгийн муухай дурсамж. Би ажлаа ч хийхгүй Сэүнтэй сээтэгнэж, буруугаа хүлээхгүй чамруу уурлаж бүр чамайг доромжилсон. Би үнэхээр тэр үед тэнэг байсан. Тэр үеийн өөртөө бага зэрэг урам хугардаг. Тийм болохоор дахиж тэр үеийн зүйлсийг ярихгүй байя тэгэх үү?" гэв.
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1