|41| Ганц ойртуулснаа юу гэж бодоов?

1.8K 263 35
                                    

"Инбинь?"
"Инбинь сэрээрэй"
"Охин минь" ажлын цаг дөхөж байсан болохоор Жунин түүнийг сэрээх гэж чадахаараа хичээж байлаа. Даанч Инбинь сүхдүүлсэн юм шиг унтсаар л...

Тэр угаасаа ингэж их унтдаг, аль эсвэл өчигдөр түүнийг хэтэрхий ядрааж орхисон болохоор тэр ингэж их унтаж байгаа байх гэж Жунин бодов.

"Миний охин ингэж их унтаж болохгүй ээ!" Жунин гадуурх хүрмээ тайлан Инбиний өвөр лүү орох бол Инбинь нүдээ нээж ядсаар арай гэж сэрлээ. "Сэрээхгүй яасан юм?" тэр хөнжлөөрөө цээжээ даран суух бол Жунин түүн рүү гайхширсан харцаар хараад "Би өөрөө сэрэхдээ л чамайг сэрээх гэж үзсэн. Гэхдээ чи одоо л сэрж байна штээ" Жунин орон дээр толгойгоо салаавчлан хэвтэнгээ ийн хэлснээ Инбиний сууж байгаа тал руу эргэж харан хэвтээд нэг гараараа Инбиний нүцгэн нурууг илнэ.

"Би ингэж их унтдаггүй шүү." Инбинь ичих мэт нүүрээ дараад хэлэв. Жунин түүний нурууг илсэн хэвээрээ байх бөгөөд уруулаа чийглэн долоогоод "Чи ингэж их унтдаг байсан ч хамаагүй би чамайг насаараа сэрээсэн ч жаргалтай байх болно" гэж хэлээд дээш өндийхдөө түүний нуруун дээр үнсчхээд Инбиний хувцсыг авч өгөхөөр орноос бослоо.

Инбиний одоо болтол ичсээр байх бөгөөд Жунинаас хувцсаа авчхаад өөдөөс нь хараад суучхав. "Яасан бэ? Өмсөхгүй юм уу?" Жунин түүнд хэлэхэд Инбинь харцаа бууруулаад "Чи гарахгүй юм уу? Би ичээд байна л даа" гэв.

"Миний урд л өмсчхөөч" Жунины уруулын өнцөг өргөгдсөн байгааг харвал чөтгөрийн бодол тээсэн нь илт. "Битгий давраад байгаарай. Ганц ойртуулснаа юу гэж бодоод байгаа юм" Инбинь бага зэрэг ууртай хоолойгоор хэлсэн болохоор Жунин сонин царайлсаар сандлаас босов. "Заза. Тэгвэл би хүлээж байя" Жунины хоолой шал өөр болчихсон байсан болохоор Инбинь бага зэрэг харамсаад амжив. Тэр зүгээр л Жунинаар зөрүүлж тоглосон ч тоглоом нь тийм ч тоглоом шиг санагдахааргүй байсныг ойлгоод гомдохоос нь өмнө аргадахаар шийдэн нөмөрч байсан хөнжлөө биеэрээ ороон Жуниныг өрөөнөөс гарч амжихаас нь өмнө араас нь тэврээд амжив.

"Би тоглож байсан штээ."

"Аан тэгвэл хувцсаа өмсөөд араас гараад ирээрэй"

"Хөөе би тоглосон гэж байна шт"

"Тэгвэл үнс" Жунин огцом эргэж харах үед Инбинь хөнжилдөө тээгэлдэн тэд хамтдаа шалан дээр унацгаав. Аз болж зөөлхөн хөнжил дээр унасан болохоор яс нь янгинаж өвдсөнгүй тэд нэгнээ шоолон инээлдэцгээнэ.

"Миний тоглоом хатууддаг бол хэлээрэй. Эмзэг хөвгүүн минь" Инбинь Жунины үсийг илэнгээ хэлэхэд Жунин хошуугаа унжуулаад "Тоглоомыг чинь даадаггүйд уучлаарай. Тийм ч их хошигнож үзээгүй болохоор.." гэж хэлээд улам нялхрах мэт энгэрт нь наалдана. Тэгснээ гэнэт ямар нэг зүйл санасан юм шиг Инбинь рүү эгцэлж хараад "Хоёулаа одоо л босохгүй бол ажлаасаа хоцрох нь" гэв.

__________

Тэд ажил орох цагтай яг тааруулж ирсэн болохоор тайван алхсаар нарийн бичгийн хэлтсийнхэнтэй мэнд мэднэ. Жүнмёны нүдэн доогуур хөх туяа татсан байх бол Сэүн Дами хос гэдгээ зарласан гэсэн шиг эд эсээ нийлүүлэх шахам наалдаад зогсчихсон кофе ууна.

"Өглөөний мэнд" Жунин найрсаг гэгч нь мэндлэх бол Жүнмён залхсан царайгаар тэдэн рүү хараад "Сэүн, Дами хоёрыг яая гэж байхад одоо та хоёр уу? Зүгээр хурдхан ажилдаа орж үз! Хосуудыг харах хүсэл алга" гээд нүдэндээ массаж хийн санаа алдана. "Энэ ах одоо хар өглөөгүүр" Жунин амандаа үглэх бол Инбинь түүний гарыг татан чимээгүй байхыг анхааруулна. Энэ хооронд Сэүн Жунин хоёр нэгэн рүүгээ хараад сахилгагүй гэгч нь инээгээд амжсан байлаа.

———
ЗААВАЛ УНШААРАЙ🤗

a/n: hi😭 ойрд бүр үнэхээр хүнд өдрүүд өнгөрч байна😓 Энэ өгүүллэгээ бичих үед цаанаасаа инээд хүрээд та нарыг уншаад шоолох болов уу гэж төсөөлөөд баярладаг байсан ч одоогийн байдлаар энэ өгүүллэгээ огтхон ч бичиж чадахгүй. Бичээд та нарт таалагдахгүй байхвий гэсэн айдас дундаа л байна даа. Цаанаасаа үг урсдагсан. Гэтэл хэдэн өдөр бичиж байна энэ хэсэг гарах шиг боллоо😔

Та нарыг дэмжлэгээр өдий хүртэл явсан. Баярладаг. Муулсан доошоо хийсэн чат сэтгэгдлийг тоодоггүй байсан ч сүүлийн үед би энэ өгүүллэгээ бичиж чадахаа ч болиод үзэн ядсан юмнууд их ирэх боллоо🌫 Сэтгэл зүй үнэхээр суларсан болохоор амархан гутрахд үнэхээр л тийм цаг үрсэн хогийн юм бичээд байгаа юм байхдаа гэж унтах болгондоо бодож шаналаастай.

Тэгээд та нартаа гоё юм уншуулахын тулд. Энэ өгүүллэгээ сайхан төгсгөл эмх цэгцтэй байлгахын тулд бага зэрэг ваттпадаас хол байхаар шийдлээ уучлаарай😓 Үнэхээр болж өгөхгүй нь ээ😔 Түр баяртай миний лофийс♥️ Сайхан үйл явдал, Чанёолын шортсторигоор эргэн уулзацгаая♥️♥️ Хүлээж өгвөл маш их баярлана шүү♥️ Гэхдээ ийм бичээчийг хүлээхгүй байсан ч болно шүү☺️ Үнсье♥️

Пак нарийн бичигWhere stories live. Discover now