|37| Дугуйт болзоо

1.8K 212 25
                                    

Инбинь Жунины өрөөнөөс гарч ирээд сандарсандаа улайсан хацраа алгаараа дараад эргэн тойрноо ажиглана. Тэр сая болоод өнгөрсөн үйл явдлыг арай хийн тэсч байлаа.

"Арай ч дээ. Очиж очиж тэрийг мэдээд байхдаа яадаг байна аа?" Инбинь амандаа үглэн үсээ сэгсийлгэх бөгөөд ширээнийхээ зүг хөлөө чирэн алхана. Гэхдээ хамгийн аз жаргалтай нэгэн буцаад болж чадсан юм.

Нарийн бичгийн хэлтсийнхэн ажилдаа үнэхээр анхаарал хандуулах нь энэ удаагийн ажил нь үнэхээр чухал ажил байсан гэдгийг илтгэх мэт. "Дами, Хэми хоёр яваад нэгдсэн хуралд суугаад ирэх үү?" Жүнмён бугуйн цаг руугаа хараад дараа нь тэдний зүг харах бол Дами Хэми хоёр ч толгой дохиод гарахаар бослоо. Дами Сэүний хажуугаар гарахын алдад Сэүн түүний өгзөгнөөс базаад авсанд Дами цочсондоо дуу алдан орилж орхих нь тэр.

"Яасан бэ?" Жүнмён санаа зовон суудлаасаа босон Дами руу харах бол Дами хоолойгоо засаад "Аан гэнэт шөрмөс татах шиг боллоо уучлаарай" гэж хэлээд Сэүн рүү үхлийн харц чулуудна. Сэүн яг л гэмгүй хүн шиг царай гарган Дамигийн өөдөөс бүлтэлзэх бол Хэми цаанаас "Дами эгчээ явцгаая" гэж дуудсаар тэд хуралд суухаар явлаа.

Бүх хүн ажил гээд завгүй байх бөгөөд Жунин Инбинь хоёр шилэн хаалганы цаанаас нэгнийгээ ширтэж байгаад баригдана. Тэгээд нэг нэгэн рүүгээ ширтээд бүүр улаан цагаандаа гарцгааж байв.

Дами бол Хэми хоёр компаний нэгдсэн хуралд сууж дуусгаад хурлын турш гараа чилтэл бичсэн тэмдэглэл рүүгээ жаргалтай гэгч нь харна. "Нэгдсэн хурлаас бусад хэлтсийн ажлыг бүтээмжийг мэдээд авчихна гэдэг нэг том даваа шүү." Хэми Дамиг сугадан алхахдаа ийн хэлээд хурлын тэмдэглэлээ Дамигийн гарт атгуулаад "Өнөө орой би болзоотой. Та энийг шивээд өгч болох уу?" хэмээн муурын нүд гарган асуув.

"Больж үз Хэми! Болзоотой байж энд юу хийж байгаа юм? Би үлдсэн ажлаа хийчих болохоор Сэүн... Даргаас асуугаад эрт явж болзоондоо бэлд. Тийм ч их ажил үлдээгүй"

Хэмигийн нүдэнд оч асах мэт гэрэлтээд "Эгчээ" хэмээн нарийхан хоолойгоор орилоод Дамиг тэврээд авав. Ойр хавиар явж байсан компаний ажилтнууд тэдэн рүү том нүдлэн харах бол Дами санаа зовонгуй эргэн тойрноо хараад "Болзоот залуудаа эрхэл эрх шувуухай минь" гэчхээд гартаа барьсан цаасаараа нүүрээ нуун алхав.

"Эгчээ" Хэми түүнийг цаашлуулан араас нь гонгиносоор гүйх аж.

_________

Бэкхён болзоонд явахаар өөрийгөө бэлдэх ба аль зангиаг аль оймстой хослуулвал болох бол гэх мэт тэнэг бодолдоо автан шанална. Тэр Инбиний найзыг шохоорхож эхэлсэн бөгөөд тэд ярилцсаар өнөөдөр болзохоор болсон юм.

Харин нөгөө талд одоо л орноосоо босч байгаа нэгэн эвшээсээр балга кофе уухаар гал тогооныхоо өрөө рүү орлоо. Хэра ойрын үед дааж давшгүй судалгааны ажил дээр ажилласан бөгөөд үүр цайж байхад дуусаад нүднийхээ хорыг гаргах санаатай хэдэн минут унтах зорилготой байсан ч тэр чигтээ унтаж орхисон нь энэ байв.

"Нүдний доод тал дахиад л хөхөрчихөж дээ" Хэра гунигтай хоолойгоор ийн хэлээд цаг руугаа хараад бага зэрэг баярлах шиг болов. "Бага ч гэсэн цаг байгаа нь аз"

Хэра энгийн хэрнээ цэвэрхэн даашинз өмссөн байх бөгөөд үсээ долгионтуулан буржийлгаад болзох газар луугаа явлаа. Зуны дунд сар учир нар хурцаар шарах бөгөөд бага зэрэг алхаад л хамаг юм нь хөлрөн цухалдуулах аж.

Хэра цэцэрлэгт хүрээлэнд түрүүлэн очоод Бэкхёныг хүлээн суухдаа ойр хавиар нь дандаа биеийн тамирын хувцастай хүмүүс явааг хараад өмссөн даашинзнаасаа санаа зовж эхлэв. Гэсэн ч төд удалгүй хээнцэр хослол өмссөн дээр нь улаан зангиа, улаан оймс өмссөн Бэкхён "Хэра" гэсээр гараа өргөн орилов.

Ойр хавьд байсан хүмүүс тэдэн рүү харан шоолох мэт инээд алдах бол Бэкхён түүн дээр хүрч ирээд "Өдрийн мэнд, үзэсгэлэнтэй харагдаж байна." гэж ичингүйрэн хэллээ. Хэра түүний өмссөн хувцсыг дээрээс нь доош гүйлгэж хараад "Бид цэнгүүнд явах байсан юм уу? Мэдсэн бол би илүү дээр хувцас өмсөх байж ээ" Хэра ойр хавиа харан эвгүй байгаагаа илэрхийлэх бол Бэкхён толгой сэгсрээд "Үгүй ээ. Хоёулаа цэцэрлэгт хүрээлэнгээр дугуй унана штээ" хэмээв.

Юу?

Дугуй унах аа? Ийм хувцастай тэгээд бүр дугуй унах гэнэ шүү.

——
a/n: Бэкхён маань сээтэгнэхдээ сайн ч жинхнээсээ сонирхсон эмэгтэйдээ тунчиг мэдрэмжгүй аашилдаг эгдүүтэй амьтан байжээ♥️

Hi манайхаан ойрдоо цаг агаар их адармаатай байна шүү🌦 Сэтгэл зүй маань маш замбараагүй байгаа болохоор гэгээлэг өгүүллэг бичих гэхээр яасан ч болохгүй юмаа😅

Энэ партыг хэд устгаж байж бичсэн гэж бодно🥺 Тэгээд та хэдийн өмнө гэмтэй санагдаад ядаж бонус парт ч болтугай өгье гээд энэ хэсгийг биччихлээ

Энэ гүн депресснээсээ гараад #one_day_one_part_challeng-д нэгдэхээ амлъя♥️ тэр хүртэл хүлээж өгөөрэй🥺 хүлээхгүй байсан ч гомдохгүй ээ☺️

Ямартай ч удахгүй эргээд ирнээ♥️

Пак нарийн бичигWhere stories live. Discover now