|05| Буудалд сэрсэн нь

2.1K 260 30
                                    

🍻

Тэд нэгэн зоогийн газарт орж ирсэн байх агаад хоолны сонголтон дээрээ нэлээд маргалдсаны эцэст бүх төрлийн махнаас авахаар боллоо

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

Тэд нэгэн зоогийн газарт орж ирсэн байх агаад хоолны сонголтон дээрээ нэлээд маргалдсаны эцэст бүх төрлийн махнаас авахаар боллоо. Хоолоо захиалсны дараа уур амьсгал гэнэт өөрчлөгдөөд ирэх нь тэр. Саяхан л хүссэн хоолоо авахын тулд орилолдож байсан хүмүүс юу ярихаа мэдэхгүй доошоо хараад сууна.

Жунины хажууд Дами, Жүнмён, Хэми гэсэн дараалалаар суух ба нөгөө талд Минжэ, Инбинь, Сэүн гэсэн дараалалд сууж байлаа. Жунин нөгөө талд суух Сэүн, Инбинь хоёрлуу нэг л ёозгүй харна. Учир нь тэр хоёр нэгэндээ ус аягалж, халбага сэрээ авч ирэх гэх мэт зүйлс дээр халамжлах нэрийдлээр дотносоод байгаа учир.

Энэ байдлыг эвдэн хоолны газрын эгч хоолоо зөөсөөр ирж уур амьсгалыг дээрдүүлэх шиг болов. Тэд хоол идэхийнхээ хажуугаар нэлээд хэдэн шил сөжү уусан болохоор зарим нэг нь аль хэдийн халсан харагдана.

Жунин хоол идсэн шигээ аягтатай шар айргаа аваад уух гэсэн ч дууссан байв. Харин хажууд нь суух Дами "Хүүе ээ. Шар айраг захиалаач ээ. захирал уух гээд байхад" гээд сүртэй нь аргагүй хэллээ. Жунин "зүгээрдээ" гэж хэлээд Инбинь рүү хараад "Чи босоод аваад ир" гэж хэлээд муухай хараад амжив.

Харин Инбинь жаахан халсан байсан болохоор юу ч бодолгүй инээд алдан уух шар айрагт нь явлаа. Ихэнх нь биеэ барихаа больж дундаа орон ажил дээр болж байсан хөгжилтэй зүйлсээ ярин инээлдэж байлаа. Тэдний яриаг сонссон Жунин хүртэл хажуудах Жүнмёнийг цохин инээд алдана.

Жунины инээмсэглэж байгаа төрхийг харсан Инбинь хэсэг ухаан балартан түүнрүү гөлрөөд суучих нь тэр. "Хөөх үнэхээр царайлаг юмаа" тэр шанаагаа тулаад суучихсан амандаа үглэж байгаад гэнэт ухаан орох шиг болоод "Галзуураа юу Пак Инбинь" гэж өөртөө хэлчихээд Сэүнрүү биеэрээ эргэж хараад суулаа.

Хоол идэж нэлээд олон сөжү мулталсан хүмүүс цаг орой болсныг мэдээд дуртай дургүй тарахаар зоогийн газраас гарлаа. Тэд бөөгнөрөн зогсоод явах зүгрүүгээ ханисах гээд зогсож байтал Жүнмён цоглог хоолойгоор "Хүүе ингээл болоо юмуу? Ингээл тарчих юмуу?" гэж бусдыгаа үзүүрлэнэ.

Пак нарийн бичигTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon