☕️
Хөшгийг минь нэвтлэн гэрэлтэх нарны туяаг хараад ажлын эхний өдрийн эрч хүч минь дүүрээд ирэх шиг болов. Хөшгөө яран нээхэд хурц нар нүдийг минь гялбуулах аж.
Хавар цаг улиран өнгөрч зун цаг хаяанд ирчихжээ. Цонхоо онгойлгоход дулаахан салхи биеийг минь илбэх шиг болов. Шүршүүрээс гарч ирсэн болохоор биеэн дээр минь байх усан дуслууд хатаж амжаагүй байх бол сэвэлзэх салхи түүнийг минь хатааж байх мэт.
Цэвэр агаарыг хамраараа гүнзгий гэгч нь амьсгалж аваад хувцасны шүүгээнээсээ ажилд орохдоо өмсөнө гэж бодож байсан бүдэг ягаан өнгийн цамцны хамт хар өнгийн өвдөгний дээгүүр татах урттай бариу юбка гаргаж ирээд өмслөө.
"Аз болж жин нэмээгүй бололтой" хэдэн сарын өмнө авсан болохоор таарахгүй байх гэж байсан ч гайхалтай сайхан таарч байсанд баярлан ийн хэллээ. Тэгээд дуртай үнэртнээ цацчихаад өндөр өсгийтөө өмсөөд гэрээсээ гарлаа.
Мод ногоорч цэцэг дэлбээлсэн байх нь сэтгэл санааг минь жигтэйхэн сайхан болгоод авав. Ажлынхаа хажууд байх кафе руу ороод ажлынхандаа мөстэй латте аваад гарлаа. Анхны сэтгэгдэлээ сайхан төрүүлчихвэл цаашдаа түшигтэй байх мэт санагдсандаа тэр.
Компаний барилгаруу өчигдөрхөн орж ирсэн мөртлөө өнөөдөр өчигдрийг бодвол тэс өөр мэдрэмж төрүүлж байх аж. Яг л үргэлж энэ газарт байсан мэт тийм тухтай, элгэмсэг мэдрэмж.
Цахилгаан шат хүлээн зогсоход хажууд хүн ирж зогсох үед харцаа тэр зүгт чиглүүллээ.
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1