Инбинь өнөөх залууруу нүдээ ирмэхийг хараад Жунин юу ч хэлж чадсангүй. Зүгээр л хамраараа гүнзгий амьсгаа аваад тайвшрахыг хичээнэ.
"Пак Инбинь салбар компаний бэлтгэл ажил хэр байсан талаар тайлангаа хурдан бич. Би өөрөө энэ хүнтэй явъя" Жунин хэдхэн минутын өмнөх сайхан ааштай залуугаас тэс өөр хүн болжээ. Харц нь ширүүн, үг нь хурц, үйлдэл нь хурдан.
Инбинь харин түүнийг анзаарсангүй өнөөх залууруу тасралтгүй инээд алдан харсаар өөрийнхөө суудалруу явлаа.
"Та намайг дагаад явна уу" Жунин аль болох эелдэг байхыг хичээж байсан ч хоолойны өнгө зэвүүцсэн маягаар гарж орхив. Гэхдээ тэр үүндээ огтхон ч санаа зовсонгүй.
Тэд явсаар уулзалтын өрөөнд орж ирэх ба түрүүнээс хойш танилцаагүй гэдгээ санаад өнөөх залуу Жунинруу гараа сунгалаа. "Kai корпарацийн гүйцэтгэх захирал Ким Жунин" тэр ийн хэлээд урд нь хавтастай бичиг баримт овоолоод өрөөг орхиод гараад явлаа.
Харин ард үлдсэн залуу толгойгоо гилжийлгээд "Энэ өрөөг түүний аура бараг хөлдөөх шахлаа шүү" гэсээр хачин царайлав. Жунин өрөөнөөс ууртай гарч ирж байгааг харсан ажлийнхан юу ч хэлж чадсангүй. Угаасаа жил болгон татварын байцаагч нартай бичиг баримтнаас болж маргалдаж хэд хоног стрессддэг болохоор захиралынхаа энэ үйлдэлд бурууг өгөх битгий хэл хоорондоо татварын хүмүүсийг муулах нь их байдаг юм хойно.
"Бас яагаад өөр хүн ирчихсэн юм бэ дээ? Одоо захирал явах хүртэл нь хөмсгөө зангидах юм байна л даа" Жүнмён их л уцаарлангуй хоолойгоор ийн хэлээд компютерийнхээ товчийг чангаар балбах аж. Түүний энэ үйлдлийг харсан Сэүн толгой сэгсэрсээр урдах ажлаа хийлээ.
Өрөөрүүгээ ууртай орсон Жуниныг хараад Инбинь мөрөө хавчаад өнгөрлөө. Тэр тайлангаа бараг бичээд дуусчихсан болохоор нарийн бичгийн хэлтэсрүү ороод "Тэр өрөөнд байгаа хүнд уух зүйл оруулж өгсөн үү?" гэж асуулаа. Хэми сандрангуй уулга алдаад "Ажил гээд мартчихсан байна штээ. Одоо яана аа" гэх бол Инбинь тайван гэгч нь инээмсэглээд "Би хийгээд өгье" гээд амралтын өрөөрүү уух зүйл бэлдэхээр орлоо.
Инбинь жимсний шүүс барьсаар амандаа дуу аялан уулзалтын өрөөрүү орох бол Жүнмён араас нь ихэд сэжиглэнгүй хараад утсаараа Жунинруу зурвас бичээд амжив.
Жунин Жүнмёноос зурвас аваад шууд өөрийнхөө ажлын өрөөг орхиод уулзалтын өрөөрүү явлаа. Өрөө тэр чигтээ шилээр хийгдсэн байх агаад нарийн бичгийн хэлтэсээс л тэдний үйлдэл шууд харагдаж байх аж.
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1