|14| Бинние

2K 247 16
                                    


Онгоц аль хэдийн Сөүлд газардсан ч тэд сэрээгүй байлаа. Хүмүүс гар тээшээ аваад онгоцыг орхиж байхад тэд унтсаар байх аж.

"Уучлаарай" онгоцны үйлчлэгч Жунины гарыг зөөлхөн сэгсрэх үед тэд арай гэж нойрноосоо сэрлээ. Инбиний нойр бүрэн сэргээгүй бололтой "дахиад жаахан л даа" гээд Жунины цээжийг налсаар хэвтэх ба тэднийг харсан онгоцны үйлчлэгч инээдээ барих гэж их зүдрэв.

"Яа Пак Инбинь сэрээч" Жунин ч бас нүдээ хагас дутуу нээсэн байх агаад Инбинийг сэрээх гээд ууртай хоолойгоор ийн хэлээд сэгсрэх аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Яа Пак Инбинь сэрээч" Жунин ч бас нүдээ хагас дутуу нээсэн байх агаад Инбинийг сэрээх гээд ууртай хоолойгоор ийн хэлээд сэгсрэх аж. "Ядаргаатай амьтан бэ?" Инбинь сэгсчүүлсээр арай гэж сэрсэн бөгөөд ингэж хэлчхээд Жунинийг хаяад онгоцноос буулаа. Харин Жунин түүний хачирхалтай аашийг гайхсаар араас нь гарлаа.

Жунин ачаагаа аваад машиндаа очиход Инбинь урд талын суудалд хөмсгөө зангидаад нүдээ аниад сууж байлаа. Түүний нойр одоо хүртэл сэргээгүй бололтой буцаж унтах гэж хичээж байгаа харагдана.

"Намайг хүргэж өгөөд Ий жолоочоор хүргүүлээрэй" Жунин ийн хэлээд арын суудалд тухаа олон суух бол Инбинь огцом суудал дээрээ эргээд хойд суудалд суух Жунинруу итгэж ядан хараад "Манайх зам дагуу штээ. Би түрүүлээд бууж болохгүй гэж үү? Та надтай харьсан, Ий туслахтай харьсан ямар ч ялгаагүй шүү дээ." гээд гомдолтой нь аргагүй хэлэв.

Түүний эгдүүтэйгээр хошуугаа унжуулан хэлсэн үгэнд Жунин юу ч хэлж чадсангүй. Инбиний хувирамтгай зан чанарууд түүний нүүрийг улайлгаж түүнд харуулахгүй гэсэндээ зүгээр л толгой дохиод өнгөрөв.

Инбиний нойр аль хэдийн сэргэсэн байх агаад цонхоо онгойлгоод гүнзгий гэгч нь амьсгаа аваад "Нутгаа ямар их санаа вэ?" гээд уулга алдах бол ард байсан Жунин түүнийг шоолон зөөлөн инээд алдана.

"Танайх хаана юм. Ий жолоочид хаягаа хэл. Нэг мөсөн хүргэж өгөөд явъя." Жунин утсаа оролдонгоо тоомжиргүй ийн хэлэх үед Инбинь баярласандаа шууд хаягаа хэлж өглөө.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now