"Инбинь" Жунин түүний орилох дуугаар сандарсандаа завиа унтраагаад "Живэх гээд маяглаад байсан байх нь ээ." гэж хэлээд усруу үсрэн орлоо.
Инбинь аюулгүйн хатаазгүйн дээрээс сэлж чаддаггүй болохоор усанд унасан мөчдөө ус залгиж сандарсандаа живж орхив. Аз болж Жунин тийм ч их удсангүй араас нь үсрэн орсоор доошоо живэхээс нь өмнө уснаас гаргаж ирэв.
Жунин Инбинийг гар дээрээ өргөсөөр уснаас гарч ирээд эргэн тойрноо харсан ч эргээс хол байсан тул моторт завируугаа сэллээ.
Инбинь ус залгиад ухаангүй болчихсон байх ба завин дээрээ ирээд түүнийг өргөн гаргахад тийчигнэсэндээ болоод хөхөвчнийх нь уяа тайлагдсан байх агаад Жунины нүдэн дээр түүний хоёр хөх ил гараад ирэх нь тэр.
"Бурхан минь" Жунин сандарсандаа юу ч хийж чадахгүй амандаа ийн үглэх ба гараа салгануулсаар арай гэж хөхөвчийг нь ард нь буцааж уялаа. Тэгээд юу хийхээ мэдэхгүй Инбиний хацарлуу зөөлхөн алгадсан ч ухаан орсонгүй. Дахиад нэг удаа арай хүчтэй алгадсанд хацар нь улайж орхив.
Тэр харин балмагдсандаа амандаа хараал урсгахаас өөр зүйл үл хийж чадсаар анхны тусламж үзүүлэх хэрэгтэй гэж бодон хиймэл амьсгаа хийхээр доош тонгойлоо. Уруулных нь урд ирээд зоригоо чангалах мэт гүнзгий амьсгаа аваад уруулаа нийлүүлэн хүчтэй нэг амьсгаа гаргахад Инбинь хахаж цацсаар ухаан оров.
Инбинь үхэх гэж байгаа мэт амьсгаа авсаар юу болоод байгааг ч ойлгохгүй Жунины өөдөөс ширтэх бол Жунин түүнийг сэрсэнд баярлан шууд тэврээд авав. Харин тэдний огцом хөдөлгөөнд завь дайвалзан тэд дахиад усруу уначих нь тэр.
Инбинь дөнгөж сэрчхээд дахиад усанд унасан болохоор дахиад цочирдож байсан ч Жунин ус залгихаас нь очиж дээш өргөх ба Инбинь хөмсгөө зангидан түүнрүү хараад "Галзуурчихсан юмуу" гэх бол Жунин аз жаргалтай гэгч нь мишээгээд " Хэрэлдэх чадалтай л байгаа юм байна" гэв.
Инбинь усанд унахгүй гэсэндээ хөлөөрөө түүнийг ороон тэвэрсэн болохоор тэдний хооронд бараг зай үлдээгүй байх аж. Тэдний харц ахин нэг шугамд огтолцох үед догдлол гээч зүйл тэднийг ахиад нөмрөөд авах нь тэр.
Жунин түүний нүдрүү харсан харцаа уруулрүү нь шилжүүлэхдээ шүлсээ үл ялиг залгиж үзэгдэх ба буцаж түүнрүү харахдаа "Чамд одоог хүртэл эвгүй санагдаж байна уу?" гэж асуув. Инбинь сандарсандаа түүнээс харцаа буурулахдаа Жунины уруулруу санаандгүй харах ба тэр мөчид л өчигдөрхөн болсон үнсэлтийг толгойдоо тоглуулж орхив.
"Эвгүй гэхдээ дурлам" Инбинь шивнэх шахам ийн хэлээд зоригтой гэгч нь Жунины нүдрүү ширтэх бөгөөд тэдний хооронд байсан зай аажим аажмаар алга болон уруул нь дахин нийлэв.
Энэ удаа тэд ямар ч балмагдсан эсвэл ичсэн үйлдэл гаргасангүй. Инбинь Жунины хүзүүгээр гараа оруулан өөртөө наах мэт тэвэрч Жунин түүнийг шуналтай нь аргагүй үнсэнэ.
Тэдний үнсэлт дуусах мөчид тэд нэгэнрүүгээ зөөлхөн инээмсэглээд завиндаа суугаад далайн эргийн зүг хурдаллаа. Харахад хол мэт харагдаж байсан ч эрэг дээр нүд ирмэх зуурт ирсэн байх агаад тэд цангаж байсан болохоор ойр байх купетнээс жимсны шүүс авч уув.
Үд өнгөрч нар жаргах дөхсөн байх агаад эрэг дээр байсан хүмүүс ч бас шингэрч байх аж. Тэд зөрж өнгөрөх хүмүүсийг ажигласан шигээ хамтдаа сууж байгаад буудлынхаа зү явахаар дээш өндийн босох үед Жунины хальт уясан Инбинь хөхөвч тайлраад унах шахав.
Инбинь сандарсандаа нүд нь томрох бол Жунин хийсэн үйлдэлдээ балмагдан Инбиний хөхөн дээр гараа тавьсан чигтээ гацаж орхив. Купетэнд шүүс хийж байсан хүмүүс тэдэнрүү харцаа чиглүүлэн гацсан байх бөгөөд цаг хугацааг зогсоочихсон уу гэлтэй бүх хүн ямар ч үйлдэл хийлгүй гацсан байх нь туйлын хөгжилтэй харагдана.
Хэсэг хугацааны гацалтын дараа Инбинь Жунины гарлуу хүчтэй алгадаад муухай харах бол Жунин гараа аваад түрүүлээд гүйчхэв. Инбиний нүүр минчийтлээ улайн өөрийг нь харах хүмүүсээс зугтах шиг Жунины араас гүйв.
Жунин түүнийг хаяад аль хэдийн өрөөндөө орчихсон байх агаад орон дээрээ жингээрээ унан тийчигнэн "Бурхан надад яагаад ингэж хатуу хандана вэ? Эмэгтэй хүний хөхнөөс олон нийтийн газар базаад ав гэж ээж минь та намайг төрүүлээ юу? Эмэгтэй хүнийг эвгүй байдалд оруулчхаад зугтаад яв гэж аав минь та намайг хүмүүжүүлээ юу?" Жунин галзуу хүн мэт орилсоор тийчигнэх агаад гэнэт дээш өндийж суугаад "Уучлалт гуйх уу? Эсвэл шууд ингээд орхих уу? АААА МЭДЭХГҮЙ ЭЭ"
_________________
A/N: Үнэхээр завгүй өдөр байлаа. Зав гарсан дээр нь гээд нэг ийм утгагүй хэсэг биччихлээ.
Та хэд маань үнэхээр идэвхитэй байгаад би мааш их баярлаж байгаа шүү♥️ Маргааш цаг заваа зохицуулаад оруулахыг хичээнэ🎴
Дараагийн хэсэгт Солонгостоо буцаад оччих байх. Тэгээд романс эхлэнэ дээ♥️ Сүүлийн 2парт энэ хоёрын харилцааны хундаамыг цутгаж өгсөн юм шүү🤣 Барилга бүтээлцэж байгаа та бүхэндээ баярлалаа♥️🤣🤣🤣
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1