Жунин тэднийг хөтлөлцөөд гарахыг хараад үнэхээр их сэтгэлээр унав. Түүний хажуугаар Жүнмён гарах гэтэл Жунин бугуйнаас нь бариад өөрлүүгээ харууллаа. Жүнмён яг л найрагдаж буй өсвөр насны охин шиг салхины аясаар эргэлдэн Жунины цээжинд гараа наан зогсов. Тэгээд эрүүгээ өргөн Жунинруу хараад цээжрүү нь хүчтэй цохиод бага зэрэг ярвайн "Яагаад байгаа юм?" гээд аль болох бүдүүн хоолойгоор асуув.
"Ахаа уух уу?" Жунины хоолой гарж өгсөнгүй. Тэрээр газар шагайн Жүнмёноос ийн асуухад түүнд татгалзах шалтгаан байсангүй. "Тэгээд зүгээр л хамт сууя гээд асуухгүй" Жүнмён ийн үглэсээр хувцас хунараа байн байн гөвөх аж.
Тэд байнга шахуу ордог газраа ирээд бусдаас ангид байх үүднээс өрөө захиалж орлоо. Жүнмён ийм чимээгүй наргиж үзээгүй болохоор шүүрс алдаад "Эмэгтэйчүүд хэрэгтэй гэж бодохгүй байна уу?" гэж асуутал Жунин түүнрүү гуниж гутарсан өнгөөр хараад "Зүгээр л ууя" гээд урдаа байх хундагатай вискигээ гартаа барив.
"Ядаж Минсок ч юм уу Кёнсүг дуудахгүй юм уу?" Жүнмён анх удаа л Жунинтай хоёулхнаа бас ийм нухацтай байдалд байгаа болохоор уур амьсгалыг өөрчлөх гэж хичээнэ. "Дараагийн удаа дуудъя. Би тэдэнд төвөг удахыг хүсэхгүй байна ахаа." Жунин ийн хэлчхээд аягатай вискигээ нэг амьсгаагаар ууж орхив.
"Чи тэгээд надад төвөг удаагүй гэж хэлэх гээд байна уу? Би ч гэсэн Минсок, Кёнсү шиг завгүй хүн" Жүнмёнд гомдолтой санагдсан бололтой хөмсөг зангидан ийн хэлэхэд Жунин түүний мөрөн дээр гараа тавиад "Та бол угаасаа эхнэр ч үгүй, хүүхэд ч үгүй, одоохондоо хийцгүй хүн шүү дээ. Уух ч дуртай" гээд виски аягалж өгөхөд Жүнмён өнөөх хундагатайгаа худхан шиг уугаад ярьж гарлаа.
"Би уух тийм ч дуртай биш Жунинаа. Би зүгээр л хүн бүхэнтэй дотно байхыг хүсдэг. Тэрнээс биш хийцгүй архичин биш. Битгий намайг ингэж дүгнэ. Удахгүй амьдралыг минь сүйтгэх бүсгүй гарч ирнэ гэдэгт би итгэдэг." Жунин ахыгаа гомдоох үг хэлсэн гэдгээ ухаараад хурдхан шиг суудлаа засаад цэх суув.
"Ахаа би зүгээр л гунигтай байгаа болохоор тэнэг юм ярьчихлаа. Уучлаарай. Би зүгээр сэтгэлээ онгойлгож, намайг ойлгох боломжтой хүн таныг гэж бодсондоо л тэр" бага зэрэг хошуугаа унжуулан гэмшсэн аятай ийн хэлсэнд Жүнмён инээмсэглээд "Тэгвэл ахдаа ярь. Би байдлыг ингэж гүн гүнзгий болгох хэрэггүй байж"гээд Жунинд хундагалаж өгөв. Жунин харин хундагаа хоослоод ярьж эхлэв.
"Ахаа та намайг юу туулж амьдарсан гэдгийг сайн мэднэ. Би энэ амьдралдаа ууртай ширүүн хүн хэвээрээ байх мэтээр өөрийгөө төсөөлдөг байлаа. Харин нэг бүсгүй гарч ирснээс хойш миний амьдрал төсөөлж байгаагүйгээр гэрэл гэгээтэй болчихсон. Түүнтэй хамт байхад нэг л тайван, тийм хамгаалагдчихсан мэт.
BẠN ĐANG ĐỌC
Пак нарийн бичиг
Lãng mạnШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1