Тэд Чанёолыг хайсангүй, шууд Жүнмёноос авсан цэргийн хүчээр хөдлөхөөр боллоо.
Жунины мэдэхгүй түүний үлгэрийн ертөнц дэх амьдралд ядаж ганц сайн зүйл гарч ирсэнд тэр баяртай байлаа. Өөрийнхөө хийсэн алдааг засах гэж гаргасан бяцхан төлөвлөгөөндөө найдан далайн ёроол руу хөдөллөө.
Үлгэрийн ертөнцөд буй таньдаг боловч танихгүй болсон эдгээр хүмүүс чухам сайн уу муу юу мэдэхгүй ч жинхэнэ ертөнцөд байдаг шигээ ааш зан, хүн чанар нь нуугдаж байгаасай хэмээн найдна.
=============
Сэүний олж ирсэн далайн ургамал үнэхээр л усанд амьсгалахад туслах агаад тэд зориг шулуудан Урсулагын ордон руу явж байв.
Замдаа Жунин өөрийн төлөвлөгөөгөө хэлэхэд Сэүн угаас сайн дураар явж байгаа хүн тул татгалзах зүйл байсангүй.
Харин ханрүү Эрикийн /Жүнмён/ хувьд хайртай бүсгүйг нь хорьсон мангасыг устгах хүсэл их байвч Жунины нэр төр түүнд хүндлэл төрүүлсэн бололтой хэлсэн ёсоор хийхээр болсон юм.
Тэд нэлээд хэдэн цаг шумбаж байж Урсулагийн
ордонд ирэв. Хамгийн эхний төлөвлөгөө нь Урсулагийн баруун зүүн гар гэж хэлж болох хоёр хорон загасыг барих явдал байсан юм.Сэүнээр ахлуулсан Жүнмёний
цэргүүд хоёр загасны эрэлд гарч ордонд хэсэг хөөцөлдөөд тэднийг занганд оруулж чадлаа.Үлдсэн цэргүүдийн хамт Жунин Эрик /Жүнмён/ хоёр гэмгүй хүмүүсийг хорьж буй нөгөө олон шоронг суллах ажилд оров.
Жунин өөрт байгаа илдний хүч чадлыг мэдсэн болоод ч тэр үү энэ удаад илүү итгэлтэй байх агаад ганцхан цавчилтаар л торнуудыг нээсээр явна.
Жунин торыг нээж ханхүү Эрик өөрийн цэргүүдтэй хамт хоригдож байгаа хүмүүсийг торноос суллан явна.
Ингэж явсаар ханхүү Эрикийн
хамгийн ихээр хүссэн хүсэл биелж хайртай бүсгүйг нь хорьсон байгаа торыг олж нээлээ.Ховстуулсандаа сэтгэл хөдлөлгүй гөлрөн суусан Ариел хайртай ханхүү нь түүнийг тэврэн авах тэрхэн мөчид мөсөн дотроос хайлах мэт хамаг бие нь сулран ханхүүгийн гар дээр уналаа.
Харцаараа бүхнийг илэрхийлэх түүний хайр харанхуй далайд ч гэрэлтэх мэт тодхон аж. Итгэж ядсан байдалтай ханхүү руу ширтэн мишээхэд сэтгэлийн үгээ хэлэхийг хүссэн хэдий ч дуу хоолойгүй болсон түүний чадал хүрсэнгүй. Хий дэмий л хайртай залуугийнхаа хацрыг илбэн харцаараа энхрийлнэ.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...