Би бол хамгийн тод гэрэлтэх од...Тийм байхад хэн миний хүслийг хорьж зүрхлэх билээ?...
========================================
2022 он Солонгос улс. Сөүл хот.
Бэкхён "Ким Жунин утсаа аваач дээ, ядаж дууг нь хаа л даа. Ядаргаатай юмаа" хэмээн үнэхээр л залхсан бололтой бухимдуу хэллээ.
Жунин тоосон шинжгүй инээмсэглэн "уучлаарай, түүнд ч бас хэцүү байгааг нь бодолцоод зүгээр өнгөрөөж болохгүй гэж үү? угаасаа охид ядаргаатай зантай гэдгийг мэднэ биз дээ?"
Бэкхён "тэгсэн ч гэсэн салах бүрдээ ийм их дуудлага авах ядаргаатай биш гэж үү? яагаад заавал үерхдэг юм? анхнаасаа үерхэх бодолгүй гэдгээ илэрхийлж болдоггүй юм уу? хэд дэх салалт чинь билээ дээ. Би бүр чиний өмнөөс залхаад байна" хэмээн санаа алдлаа.
Жунин "би тэдэнд үерхэх санал тавьсан гэж бодож байна уу? тэд зүгээр л өөрсдөө үерхсэн гээд төсөөлчихдөг юм. Түүнээс биш юу гэж үерхэх билээ дээ. Би чинь эрх чөлөөт хувиа хичээсэн хүн" хэмээн малийтлаа инээх нь тэр.
Бэкхён "ямар ч байсан наад асуудлаа өөрөө чимээгүй шийд, зарим нь бүр над руу залгаад чамтай уулзуулаад өгөөч гээд гуйгаад байна" хэмээн залхсан янзтай утсаа шидлээ.
Жунин Бэкхёны утсыг барьж аван "хөөх Юүн Минжи бүр таны дугаарыг хүртэл олоод авчихсан байх шив. Аймаар хүүхэн шүү. Бид хоёр салаад хоёр сар болж байна. Одоо бол тэр надад хамаагүй шүү. Одоогийн салалтаа хэрхэн зохицуулахаа бодож байхад хоёр сарын өмнөх салалт надад хамаагүй" гэсээр Бэкхёны утсыг буцаагаад шидлээ.
Бэкхён энэ удаад уурласан бололтой хөмсөг нь зангиран "эртний салалт уу? одоогийн салалт уу? аль нь байх нь надад хамаагүй. Зүгээр л энэ олон хуучин найз бүсгүйчүүдээ надаас хол байлга"
Сэүн "тийм шүү үнэндээ тэд үнэхээр ядаргаатай. Дормд тайван байх ч арга алга"
Чанёол "салж байгаа юм бол баттай зүйл хий л дээ. Битгий ийм олон асуудал тариад бай. Хоёр ч айдолтой үерхэл чинь зарлагдсан. Гэтэл дахиад л зөндөө айдолууд. Тэр бүрийг чинь ЭНТ-с зарлаад байна гэж бодож байгаа бол чи андуурч байна. Тэгээд ч манай Эри нарын тэвчээрийн хязгаар аль хэдийн давсан гэж бодож байна. Цаашдаа болгоомжтой байж бодолтой үерх"
Жунин "мэдэж байгаа даа. Тэд чинь өөрсдөө араас гүйгээд байхад би яах болж байна? тэгээд ч би яг баттай салдаг. Дахиж хэзээ ч нийлэх бодолгүй бас царайг нь ч харах хүсэлгүй байгаа гэдгээ ч хэлдэг. Тэгээд байхад хайртай гээд гүйгээд байхаар чинь миний мэдэх зүйл биш болно. Тэдний л асуудал" хэмээн мөрөө хавчлаа.
CZYTASZ
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...