3. Малефисент

2.2K 385 31
                                    

Модны доор байгаа бүсгүй сая л нэг Жунины анхаарлыг бүрэн татсан тул дээш босон мод руу хэд алхаад илүү сайн харвал түүний төсөөлж байгаагүй зүйл харагдав.

Бүсгүй "яасан бэ? саяхан л гунигт дарагдсан хараагдсан ханхүү байгаагүй гэж үү? одоо зарим зүйл сонирхолтой санагдаж байна уу?" хэмээн асуухад инээмсэглэж байгаа нь түүний харанхуйд ч тод харагдах хурц соёо бүхий шүднээс нь харагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бүсгүй "яасан бэ? саяхан л гунигт дарагдсан хараагдсан ханхүү байгаагүй гэж үү? одоо зарим зүйл сонирхолтой санагдаж байна уу?" хэмээн асуухад инээмсэглэж байгаа нь түүний харанхуйд ч тод харагдах хурц соёо бүхий шүднээс нь харагдана. Бас түүний нүд ч бага багаар тодрон харагдах нь тэр. Хурц бөгөөд гэрэлтсэн шар ногоон нүд. . .

Жунин бага зэрэг болгоомжилсон байдалтай хойш ухраад "чи хэн юм?" гэж асуухад

Бүсгүй "хэн юм шиг байна?"

Жунин "намайг хараагдсан гэж яаж мэдэж байгаа юм? энэ чинь зүүд"

Бүсгүй тас тас инээсээр "гэнэн гэдэг нь. . . зүүд гэж бодоод хэр удаан амьдрах гэсэн юм бэ дээ өөр ертөнцийн зочин гуай" хэмээх нь тэр.

Жунин яг одоо эргэлзэж эхэлсэн гэдгээ мэдэж байлаа. Галзуу ч гэсэн үнэхээр хараагдаад ийм ертөнцөд ирсэн бол яах вэ?

Жунин дахин хэдэн алхам ухраад "и-ингэж хэлэх бүдүүлэг хэдий ч чиний таяг, бас э-эвэр энэ чинь яг л~"

Бүсгүй "яг л юу гэж?" гэсээр урагш нэг ахлахад

Жунин түүнээс айсан бололтой нүдээ гараараа халхлан "Малефисент. . . Малефисент шиг байна" гэж хэлээд гараа аажуухан буулгалаа.

Бүсгүй доогтой нь аргагүй инээсээр алга ташин "гайхалтай зөв таалаа. Чи бүгдийг үл тоодог хэдий ч анзаарга сайтай юм" хэмээсээр дахин нэг алхам урагш алхахад

Жунин "зогс!. . . у-уучлаарай, гэхдээ би үлгэрт огт итгэдэггүй, ер нь үнэхээр дургүй. Учир нь ихэнхдээ амьдрал дээр байж болохгүй утгагүй зүйл бичсэн байдаг юм. Одоо ч галзуу санагдаж байна гэхдээ би үнэхээр л үлгэр дотор байгаа юм бол чамтай лав харьцахыг хүсэхгүй. Чи бол муу талын дүр. . . тэгээд ч харанхуйд сүүдэр төдийгөөр харж байгаа нь хангалттай, царайг чинь харах хүсэл алга" хэмээн хойш ухарлаа.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now