Жунин "Сэүн. . . үгүй ээ чамайг энд хэн гэдгийг би мэдэхгүй л дээ. Зүгээр л өөр газарт би чамайг таньдаг" хэмээн Сэүн рүү ширтэнэ.
Сэүн "сонирхолтой л юм. Өөр ертөнцөд чинь очиж үзмээр санагдчихлаа"
Жунин "үнэндээ би ч бас очмоор байгаа" гэсээр санаа алдахад
Сэүн бага зэрэг инээмсэглээд "тэгээд чи манай ертөнцийн хүн биш хэрэг үү? чиний ирсэн ертөнц тэгээд хол уу?" хэмээн асуухад
Жунин "хол ойр эсвэл зэргэлдээ ертөнц үү? эсвэл энэ бүхэн зүгээр л маш удаан үргэлжилдэг хар дарсан зүүд үү мэдэхгүй байна. Гэвч ирсэн газар руугаа буцах замыг хайсаар байна" хэмээлээ.
Сэүн тоомжиргүй гэх ч нь дээш заагаад "ямар ч байсан чиний ирсэн ертөнц усан дотор биш бололтой. Чи гарах гэж их хичээж байна. Хэн нэгнээс зугтаа юу? яагаад далай дотор байдаг билээ?" хэмээн асуув.
Жунин "Урсулагаас зугтаж байна. Би эх газарт гарах ёстой" гэж хэлэхтэй зэрэгцэн Сэүний царай огцом өөрчлөгдөн илүү түгшсэн байдалтай болчих нь тэр.
Жунин үүнийг хангалттай сайн анзаарсан тул "яасан бэ? би болохгүй зүйл хэлчихсэн юм уу?" хэмээн асуухад
Сэүн түүн рүү ойртон "чи үнэхээр далайн шулмаас зугтааж байгаа хэрэг үү? яаж? ингэж удаан сэлдэг байж яаж түүнээс зугтсан юм?" хэмээн нухацтай нь аргагүй асуулаа.
Жунин "мэдэхгүй ээ ямар ч байсан зугтаасан. Тэр миний найзуудыг хачин болгочихсон. Би эх газарт гарч тусламж дуудаж ирнэ. Тэгээд найз нараа аварна" хэмээн өөрийнхөө төлөвлөгөөг товч танилцууллаа.
Сэүн яг л галзуу хүн харж байгаа мэт хачин харсаар "Урсулагын гараас зугтаж чадсан чинь өөрөө гайхамшиг байхад яаж буцаж очиж хүн аврах талаар боддог байна аа? чи эргээд очих юм бол амьд үлдэхгүй" хэмээн толгой сэгсрэн уулга алдсаар хэллээ.
Жунин "надад өөр сонголт байхгүй ээ, би заавал хийнэ" гэхэд
Сэүн уртаар санаа алдан "Урсула бол энэрэх сэтгэлгүй мангас, хайр сэтгэлтэй учирсан, аз жаргалтай байгаа хүн бүрийг уйтгар гунигт мөнхөд хорьдог. Тэр бол далайд тамыг бий болгосон аймшигт нэгэн" хэмээн их л айсан эсвэл эвгүйтсэн байдалтай хэллээ.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...