35. Онцгой нэгэн

975 189 51
                                    

Жунин үл ялиг инээмсэглээд "Бүгдийг ч биш ч бага зэрэг санаж эхэлсэн. Түүний дурсамжийг" хэмээн өөрийнхөө бие рүү заалаа.

Малефисент /Инбинь/ далавчаа ганцхан удаа дэвэх мөчид л хүчтэй салхи босон Жуниныг тэвдэн амьсгаа авахтай зэрэгцэн Инбинь түүний дэргэд суусан байлаа.

Жунин "Хөөх хүчтэй байна шүү" хэмээн далавч руу нь харахад

Малефисент /Инбинь/ "Мэднэ ээ, гэвч үүнийг мэдрээгүй дэндүү удаж. Жаахан байхдаа би эдэнд дургүй байсан ч одоо бол бие минь бүрэн бүтэн байгааг мэдрэх сайхан байна" хэмээн нэлээд бардам гэмээр хүчирхэг инээмсэглэл тодруулав.

Жунин түүн рүү ширтсэн чигтээ "Чиний түүхийг хойд ээжээс чинь сонссон. Бас чи жинхэнэ зүүдний ханхүүтай найзууд байсан талаар чинь ч бас сонссон. Эхлээд чамайг Цасангоо гэдгийг мэдээд ашиглуулсан гэдгээ ойлгоход зүрх өвдөж, гомдох мэдрэмж төрж байлаа. Гэвч жинхэнэ түүхийг чинь сонсоод бодол өөрчлөгдсөн. Намайг ашиглаад ч хамаагүй хүссэн зүйлээ авсан нь сайн юм болжээ гээд баярласан" гэхэд

Малефисент /Инбинь/ хөнгөн санаа алдаад "Аавдаа хаягдсан мангас охиныг өрөвдөө юу?" гэж асуув.

Жунин "Чи мангас биш ээ, чи зүгээр л онцгой нэгэн" гээд Инбиний үсийг зөөлөн илбэхэд

Малефисент /Инбинь/ түүн рүү чимээгүй ширтэж байснаа "Чи үнэхээр дурсамжуудаа санасан бололтой. Хуучны Кайтай уулзах сайхан байна. Хойд ээжээс минь гадна намайг мангас биш гэж хэлдэг цор ганц хүн чи болохоор" хэмээн гунигтай гэмээр зөөлөн инээмсэглэлийг тодрууллаа.

Жунин "Үнэн л юм чинь. Ханхүү Кай ч тэр би ч бас чамайг мангас биш гэж бодож байна. Тэгэхээр цор ганц хүн биш хоёр хүн боллоо" хэмээн инээмсэглэхэд

Малефисент /Инбинь/ доогтой гэмээр чанга инээснээ "Ханхүү Кай болон би гэнэ шүү. Та хоёр нэг хүн. Ямар ертөнцөд амьдардаг, ямар санах ойтой байх чинь хамаагүй. Чи бол чи" гэв.

Жунин "Юу гэсэн үг юм?" гэхэд

Малефисент /Инбинь/ "Юу ч биш дээ, ингэхэд чи ханхүү Кай-н дурсамжаас юуг нь санасан юм?" хэмээн хариу асуулт тавилаа.

Жунин "Ихэнх нь бага байх үеийн дурсамж. Тэр дунд чамтай анх таарч байсан тэр үе бас хамтдаа хүүхдүүдтэй тоглож байсан тэр үе гээд л нэлээд хэдэн дурсамж байгаа шүү. Бас Зура гэдэг нэр юунаас үүсэлтэйг ч мэдэх юм шиг байна" гэхэд

Малефисент /Инбинь/ өөрийн эрхгүй инээмсэглээд "Тэр үед үнэхээр гайхалтай байсан. Би эвэр далавчтай болсноосоо хойш анх удаа л тийм олон хүүхдүүдтэй тоглож үзсэн. Үнэхээр мартахын аргагүй гоё" хэмээн сэтгэл хөдлөл дүүрэн хэлэхэд

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now