37. Мангасын ханхүү

1K 177 48
                                    

Тэдний тэврэлт доор ертөнц тэр чигтээ амгалан болчих шиг зөөлөн үлээх салхи, налгархан төөнөх нарнаас өөр мэдрэгдэх зүйлгүй анир чимээгүй орчин бүрджээ.

Малефисент халуун дулаан тэврэлтэд жаахан ч гэсэн нуугдах гэсэн мэт Жунины энгэрт наалдан үг ч дуугарахгүй хэсэг чимээгүй суулаа. Жунин ч түүний тайвширхыг хүлээх мэт өөр зүйл хэлсэнгүй нурууг нь зөөлөн илбэсээр суух аж.

Хэсэг хугацааны дараа Малефисент гүн гэх чинь санаа алдаад түүнээс холдохдоо "Чамтай ярилцсан чинь сэтгэл онгойчихлоо. Одоо чи явдаа. Бас энэ газар бол жинхэнээсээ миний газар. Хэн ч халдахгүй, хэн ч хараахгүй, хэнийг ч айлгахгүй. . . . Яг өөрөөрөө байж болох ганц газар минь болохоор дахиж зөвшөөрөлгүй битгий ирээрэй. Энэ уул л миний гэх бяцхан ертөнц байгаа юм" хэмээн сануулах мэт хэллээ.

Жунин "Би ирмээр байна. Олон удаа" гэх шударга хариултыг өгөв.

Малефисент /Инбинь/ "Би зөвшөөрөхгүй"

Жунин "Тиймээс ч урьдчилж хэлж байгаа юм. Би ирэх болно. Бас чамтай хамт хийж үзмээр байгаа олон зүйл байна" гэхэд

Малефисент /Инбинь/ "Надтай хамт аа? тоглоод байна уу? би лав дахиж үлгэр хайх аялалд чинь хамт явахгүй шүү!" хэмээн татгалзлаа.

Жунин үл ялиг жуумалзаад "Тийм аялал биш ээ. Үлгэрийн ертөнцөд юу гэж нэрлэдгийг би одоо ч мэдэж аваагүй л байна. Гэвч би чамтай болзмоор байна. Чухал харилцаанд хүрэхийн өмнөх бие бие дээ татагдаж танин мэдэх аялал гэх үү дээ" хэмээн тайлбарлахад

Малефисент /Инбинь/ байж боломгүй зүйл сонссон мэт хачин инээснээ "Чи үнэхээр бууж өгсөн бололтой. Үлгэр хайхаас залхуураад надтай зууралдахаар шийдээ юу?" гэв.

Жунин "Тийм бас үгүй. Учир нь би үлгэр хайхаас залхаж байгаа. Энэ нь үнэн. Гэвч чамтай зууралдах тал дээр чамтай хамт байхад мэдэрдэг зүйлс бусад хүнийхээс өөр болохоор. Сэтгэлд минь өөр мэдрэмж төрж эхэлсэн болохоор үүнийг цааш явуулж үзэхийг хүссэн юм"

Малефисент /Инбинь/ нэлээд доогтой инээгээд "Кай! биш ээ өөр ертөнцийн хүн гуай! үлгэрийн ертөнцөд албан ёсоор бичигдээгүй ч хүн бүрийн мэддэг нэг дүрэм байдаг юм. Ямар ч ханхүү айдас төрүүлэм мангастай болзоо гэдэг зүйлийг чинь хийдэггүй юм!!" гэж хэлэхдээ үнэхээр тохуурхах мэт хөнгөн инээмсэглэл тодруулах аж.

Энэ мөчид Жунин түүн рүү бага зэрэг ойртоод "Үлгэрийн ертөнцийн чинь ханхүү нар бүгд тийм хулчгар юм бол би л зориг гаргаад үзье. Би мангасын ханхүү болж чадна. Үлгэрийн ертөнцөд мангаст татагдсан анхны ханхүү болог" гэж хэлээд өөртөө итгэлтэй гэмээр тайван инээмсэглэл тодруулсан нь Малефисентыг бага зэрэг гайхшируулж орхилоо.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang