Тэмин, Жунин хоёр сандарсандаа юм ярих гэж, есөн шидээр ятгах гэж үзнэ.
Жунин "т-та Хичол ах байна"
Хичол "юун Хичол? юугаа дэмийрээд байгаа юм? намайг та нар шиг муу хулгайч нартай ах дүүс байна гэж санаа юу?"
Тэмин "биш ээ, та манай Хичол гэдэг ахтай их адилхан юмаа гэх гээд л"
Жунин "энд таныг хэн гэдэг вэ? биш ээ таны нэр алдар хэн билээ?" хэмээн асуухад
Хичол толгойгоо дээш өргөн ихэмсэг зогсоод "намайг хараад танихгүй байгаа хэрэг үү? би бол цуу алдарт Дэвид ханхүү" хэмээн өөрийгөө танилцуулав.
Жунин худлаа инээмсэглэсээр "а-аа Дэвид ханхүү" гэснээ Тэмин рүү ойртон "Дэвид ханхүү гэж ямар үлгэр дээр гардаг юм бэ? би лав огт сонсож байгаагүй юм байна?" хэмээн асуухад
Тэмин "Рапунзэл дээр чинь гараад байгаа юм биш үү? сүйт бүсгүй нь гэж байгааг сонсоогүй хэрэг үү?"
Жунин "сонссон л доо, гэхдээ л ийм ханхүү санахгүй байна. Рапунзэл дээр чинь-"
Хичол тэднийг яриаг таслан "бусдын хайртай бүсгүйг хулгайлах гэж байсан байж юугаа шивнэлдээд байгаа юм?" хэмээн ориллоо.
Тэмин "т-та андуураад байна аа, бид хоёр нөхөрт гараагүй гүнж хайж байсан юм. Тэгээд л цамхаг байгааг хараад санаандгүй хүрээд ирсэн" хэмээн нүд нь томроход
Ханхүү Дэвид /Хичол/ "нөхөрт гараагүй гэнэ ээ? СҮЙ ТАВЬСАН БАЙХ ХАМААГҮЙ ЮУ ТЭ? ХУРИМ Л ХИЙГЭЭГҮЙ БОЛ ХҮНИЙ БҮСГҮЙ ХУЛГАЙЛАХ НЬ ХЭВИЙН ХЭРЭГ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ТИЙМ ҮҮ?" хэмээн үнэхээр уурласан бололтой ширүүн харсаар тэдэн рүү ойртоно.
Жунин "ахаа, та андуураад байна. Би тэр дээр байгаа Рапунзэлыг чинь огт танихгүй"
Ханхүү Дэвид /Хичол/ "өө за бүр ингэдэг болсон уу?. . . . Рапунзэлыг чинь танихгүй гэнэ ээ? ТАНИХГҮЙ ЮМ БОЛ ЯАЖ ТҮҮНИЙ НЭРИЙГ МЭДДЭГ ЮМ? ТҮҮНИЙ НЭРИЙГ НАДААС ӨӨР ХҮН МЭДЭХ ЁСГҮЙ ГЭТЭЛ ЧИ МЭДЭЖ БАЙНА ГЭДЭГ ЯАХ АРГАГҮЙ ХОЛБООТОЙ" хэмээн илдээ сугалан тэдэн рүү ойртлоо.
KAMU SEDANG MEMBACA
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
Fiksi PenggemarӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...