Нар аль хэдийн мандаж өглөө болсон байв. Жунин түрүүлж сэрсэн ч Инбинийг сэрээсэнгүй. Тэр үнэхээр тухтай бөгөөд гүн нойроор нойрсож байлаа.
Жунин тайван басхүү сэтгэл хангалуун инээмсэглэл тодруулах бөгөөд түүний дэргэд нүцгэн унтах үзэсгэлэнт араатныг ширтэх аж. Том далавч, хурц эвэр энэ тийм ч энгийн биш, гэвч түүний унтаж буй төрх нүд булаам сайхан хэвээр. . .
Анир чимээгүй орчинд таалагддаг бүсгүйгээ тааламжтай ширтэх түүний амгалан тайван байдлыг эвдэж орхилоо.
"Жунин би нэг санаа оллоо!" гэсээр шууд л өрөөний хаалга нээгдэн Тэмин ороод ирэх нь тэр. Жунинд анхааруулга өгөх ч боломж байсангүй.
Нүүр дүүрэн инээмсэглэсээр орж ирсэн Тэмин. . . Жунины оронд унтаж буй Малефисент дээр шууд л харц нь туслаа. Харсан даруйдаа нүд нь бүлтрэх шахан томров. Тэр бараг л орилох шахаад хурдхан амаа дарлаа.
Гэнэтийн бөгөөд тооцоолоогүй нөхцөл байдлаас болж Жунин ямар үйлдэл түрүүлж хийхээ мэдсэнгүй. Түүний хувьд Малефисентыг сэрээхийг хүсэхгүй. Тэгээд бүр хэн нэгэнд баригдсан байдалтай шүү.
Үүний дээр Тэминийг ч бас тайвшруулах ёстой. Учир нь хамгийн сайн найз нь ямар сэтгэл хөдлөлтэй, ямар хариу үйлдэл гаргаж чадахыг тэр мэдэх учраас. . .
Жунин сандарсан байдалтай түүн рүү ширтэх зуур Тэмин "Ма-Малефисент байна шүү дээ!! энэ энд юу хийж яваа юм?" гэж шивнэж асуух боловч яг л орилж байгаа мэт хоолойгоо шахах аж.
Жунин тайлбарлах ёстой байсан ч Малефисентыг сэрээхгүй гэсэндээ "Гарч бай, би араас чинь очно" хэмээн амны хайрцгаараа үзүүлэхэд
Тэминий нүд улам томроод "Тэр!! Тэр чиний дуу хоолойг авчихсан юм уу? ид шидийн аргаа хэрэглээд чамтай хүчээр унтсан хэрэг үү? чи дахиад хараагдчихсан уу? насаараа ийм байх юм биш биз дээ?" гэх зэргээр ар араас нь асуулт тавьж эхлэхдээ түүний дуу бага багаар чангарах аж.
Жунин чимээгүй байхыг сануулан уруул дээрээ хуруугаа тавин "Чимээгүй бай, гар л даа" гэж амны хайрцгаараа үзүүлсэн ч Тэминд нөлөөлсөнгүй.
Тэр "Ээ бурхан минь гэж нээрээ тэгчихсэн байна!! чи ярьж чадахаа байсан байна. Оюун ухаан чинь зүгээр биз дээ? Намайг ядаж таньж байгаа биз дээ? би чиний сайн найз Тэмин байна. Малефисентыг хамгийн аймшигтай чөтгөр гээд хүмүүс айгаад байдаг нь үнэн юм байна. Яана аа. . . .яана аа. . . .Жунинаа!! Б-Бид одоо яах вэ? унтаж байгаа дээр нь хурдхан гараад зугтаая л даа" гэсээр үнэхээр санаа нь зовсон бололтой хоолой нь чичрэн доороо үсрэх аж.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...