16. Хайрын гал

2.1K 304 22
                                    

Инбинь толгойгоо дарсаар бага зэрэг хөмсөг зангидан Жунин руу ширтээд "мэдээж таньж байна" гэх нь тэр.

Жунин дэндүү их баярласандаа шууд л тэврээд авлаа.

"Нээрээ биз дээ? ашгүй дээ. . . Тэминээс өөр нэг ч гэсэн хүн намайг таних гэж" хэмээн дэндүү баяртай байгаа бололтой нүүр дүүрэн инээмсэглэнэ.

Гэтэл Инбинь түүнийг хүчтэй түлхээд "яагаад тэнэгтээд байгаа юм? ухаан санаа чинь зүгээр үү? бид тэврэлдээд суугаад байх дотно хүмүүс биш шиг санагдах юм ханхүү Кай" хэмээн хачин харах нь тэр.

Жунины бүх итгэл найдвар салхинд хийсчих шиг харц нь өгүүлэмжгүй болон инээмсэглэл нь алга болсоор "г-гэхдээ та намайг Жунин гэж дуудсан шүү дээ" хэмээн сулхан хэллээ.

Инбинь "Жунин гэнэ ээ? хэзээ? би чамд үнсүүлж байсан. Цаашаа юу ч санахгүй байна" гэсээр орноос бослоо.

Саяхан л эгэл ертөнц рүү буцах хаалга олчихсон юм шиг л дэндүү их баяртай байсан Жунин "мм санахгүй байгаа юм байна" гэж хэлээд өрөөнөөс гарах гэж байгаа бололтой хаалга руу зүглэлээ.

Инбинь байгаа өрөөгөө тойруулан хараад "би яагаад энд байгаа юм? тэр үед юу болсон юм бэ? гүнжийн нулимсыг авсан уу?" хэмээн ар араас нь асуулт тавина.

Жунин "мм тийм ээ. . . авсан" гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.

Инбинь "сайн байна, нөгөө хоёроо дууд. Эртхэн замдаа гарсан нь дээр. . . би хувцсаа солиод ордны төв хаалга дээр хүлээж байя" гэсээр түрүүлээд гараад явчихлаа.

Жунин дахиад л түмэн асуулт дунд үлдчихлээ. Инбинь яах аргагүй Жунины нэрийг дуудсан. Бас ухаангүй болсон. . . сэрээд юу ч санахгүй. . . энэ хараалын талаар сайн мэдэхгүй боловч эгэл ертөнц буюу Жунины амьдардаг жинхэнэ ертөнц ямар нэг байдлаар үлгэрийн ертөнцтэй холбоотой байх магадлалтай. Жунины таньдаг олон хүн энд танихгүй нэгэн болж хувирсан ч Инбиньд тохиосон зүйлийн дараа тэд ч бас Жуниныг таних боломжтой мэт санагдаж эхэлсэн нь энэ байлаа.

======================

Шидэт түлхүүр хийх хоёр ч чухал зүйлийг олж авсандаа Наын болон Тэмины сэтгэл санаа их л сайхан байгаа бололтой хэрэлдэж муудалцахгүй инээд хөөр дүүрэн явна.

Инбинь олон зүйл ярьсангүй. Өмнөх шигээ л чимээгүй бас хүйтэн төрхтэй. . .

Жунины хувьд болж өнгөрсөн зүйлсийн талаарх түмэн бодол, түмэн асуулт дунд бага ч гэсэн зүйл ойлгож авахын тулд хэдэн талаас нь эргүүлэн бодно.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now