Сэүн "Далайн шуурга ихтэй тэр зун бүх зүйл эхэлсэн.Нэлээд олон жилийн өмнөх явдал шүү. Би лав жоохон хүүхэд байсан. Урсула ч мөн адил. Шуурга нэлээд хэдэн хоног үргэлжилсэн тул далай дээр хөлөг онгоц байтугай амьд амьтны бараа ч үгүй болсон нэг л тийм эзгүй хоосон мэт харанхуй өдрүүд үргэлжилж байсан үе л дээ. Учир нь усны бурхан хилэгнэн уурласан байсан тул шуурга намжих шинжгүй үргэлжилсээр л байлаа"
Жунин "тэгээд?"
Сэүн "Тэнгис далайн ус эргээсээ хальж, эх газарт хүртэл гамшиг тохиож эхэлсэн юм. Хайр найргүй хөмрөн авах далайн давлагаанаас зугтаж чадах нэгэн огт байгаагүй. Усны бурхан анх удаа л газар усыг ялгахгүй уур хилэнгээ харуулсан сүрдмээр бас айдас дүүрэн үе байсан. Тэр үед маш олон газрын хүн, газар дээр байдаг амьтад далайн шуурганы золиос болон амь насаа алдсан. Гэхдээ нэг хүнээс бусад нь" хэмээн яриагаа түр зогсоон амьсгаа авав.
Жунины анхаарал аль хэдийн Сэүний ярианд орсон байлаа. Юу ч дуугарсангүй үргэлжлүүлэн ярихыг хүлээнэ.
Сэүн хөнгөн санаа алдаад "тэр хүний тухай лусын хүмүүс зөвхөн сонссон төдий. Хэн нь ч бодитоор нь хараагүй шүү. Би ч мөн адил. Зүгээр л Урсулагын түүхийг сонссон хэрэг" хэмээн тайлбарлалаа.
Жунин яарсан мэт шамдуулан "ойлголоо, тэр нь надад хамаагүй. Гол зүйлээ ярь. Ямар хүн амьд үлдсэн юм? хэн?" хэмээн асуув.
Сэүн "Нүсэр том далайн давлагаа эрэг дээрх бүгдийг хаман авахдаа эргийн ойролцоо байсан хааны ханхүү болон дагалдаж явсан зарц барлаг, дайчин цэргүүд бүгдийг нь хамаад далай руу орсон. Мэдээж далайд орсон бүхэн амь насаа алдсан. Гэхдээ ханхүүгээс бусад нь. Аль улсын ханхүү гэдгийг мэдэхгүй юм. Ямар ч байсан зүүдний ханхүү гэгдэх нэгэн ханхүү байсан гэдэг. Тэр ханхүү ч бас жоохон хүү байлаа. Түүнд маш том аз тохиосон"
Жунин "Зүүдний ханхүү? ямар аз?"
Сэүн "Далайн шуурга, усны хүчтэй эргүүлгээс болж усанд унасан хүмүүс бүгд далайн ёроол руу татагдан орсон. Мэдээж газрын хүмүүс усанд удаан амьсгалж чадахгүй тул бүгд төд удалгүй амьсгал хураасан. Яг энэ шуурга, энэ үйл явдал өрнөж байхад бяцхан Урсула ойролцоо явж таарсан юм. Хүмүүсийн ярьдгаар бол далайд үхсэн байгаа олон арван хүний дунд цор ганц сондгой хувцастай, цор ганц бяцхан хүү Урсулагийн анхаарлыг ихэд татсан гэдэг. Тиймээс л Урсула зүүдний ханхүүг үхэж байхад нь аварсан байх. Ханхүүгийн бие маш муу байсан болохоор хиймэл заламгай хийгээд ч нэмэргүй байсан гэсэн. Тэгээд л Урсула өөрийн эрх мэдлийг ашиглан тэнгисийн зүрхийг зүүдний ханхүүд өгсөн. Тэгж байж амийг нь аварсан байлаа"
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...