11. Элса

1.8K 338 39
                                    

Тэд өөрсдийн сууж явсан тэргээ үлдээгээд цааш явахаар боллоо. Улаан малгайд өмнөх шигээ атга шороо шиг зүйл цацахад тэдний тэрэг үл үзэгдэгч болон алга боллоо.

Тэмин "улаан малгайтыг арай энгийн нэгэн гэж бодсон юмсан. Чи шидтэн хэрэг үү?" хэмээн Наын руу харав.

Наын "би шидтэн биш ээ, зүгээр л бидэнд ид шидтэй олон төрлийн зүйл байгаа" хэмээн хариуллаа.

Инбинь тэдний урд алхах ба "бид эхлээд хотын захирагчтай уулзах ёстой. Тэгээд цаашаа хатны ордон руу нэвтрэх зөвшөөрөл авна. Мөн цасан хатан тийм ч найрсаг нэгэн биш шүү. Ер нь хүмүүстэй бараг уулзаад байдаггүй болохоор түүний дэргэд хэлэх үгээ бодож яриарай. Хэрвээ түүнийг хилэгнүүлэх юм бол халуун зунаар хөлдөж үхэх байх шүү" хэмээн нөгөө хоёрт сануулах мэт эргэж харлаа.

Жунин, Тэмин хоёр ч шууд толгой дохилоо.

Тэд Аренделын хаант улсын нийслэлээр явах бөгөөд энгийн л байшин барилга, гудамж. . . хүмүүс боловч Тэмин Жунин хоёрын хувьд бүгд шинэлэг санагдана. Яг л түүхэн кинонд ороод ирсэн мэт. Эсвэл эртний европын улсуудад хүрээд ирсэн мэт.

Тэд хэн хэн нь гайхсан басхүү сонирхол нь хөдөлсөн харцаар эргэн тойрноо гүйлгэн харна.

Тэмин инээмсэглэн "үлгэрт байх ийм байдаг байх нь ээ" хэмээн тэрхэн зуур өөрт тохиосон аюултай адал явдлыг мартсан мэт Аренделын нийслэлийг тойруулан харна.

======================

Тэд Инбинийг даган явсаар хотын захирагчийн ордон гэх том харшид ирлээ. Хамгаалагч цэргүүдэд Инбинь хоёр ширхэг алтан зоос атгуулахад л тэднийг асуудалгүй оруулж орхилоо.

Дотор ороход ордны үйлчлэгч бүсгүй дагуулан явсаар нэгэн өрөөнд оруулаад "захирагч удахгүй орж ирнэ. Хүлээж байгаарай" гээд гараад явлаа.

Тэд мэдээж чимээгүй хүлээхээс өөрийг хийсэнгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэд мэдээж чимээгүй хүлээхээс өөрийг хийсэнгүй.

Хэсэг хугацааны дараа хаалга нээгдэхэд тэдний сайн таних хүн орж ирсэн юм. Гэвч тэрээр энэ ертөнцөд бол хотын захирагч.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now