7. Улаан малгайт

2.2K 374 31
                                    

Ханхүү Дэвид /Хичол/ сүрхий харсаар "энэ муу хүүхэн чинь хэн болоод эрхэм дээдэстэйгээ олз булаацалдаж байгаа хэрэг вэ? энэ хоёр бол миний толгойг нь авахаар зэхэж байгаа оргодол гэмт хэрэгтнүүд" хэмээн өндөр дуугаар хэлэхэд

Инбинь түүн рүү ширүүн хараад "нэгт гэвэл энэ шидэт ой ханхүү таны мэдлийн газар биш. Өөрийн хууль дүрмээ тулгахыг хүсэж байгаа бол өөрийнхөө улсын нутаг дэвсгэр дээр л түүнийгээ хий. Шидэт ой бол аль ч улсад хамаарахгүй тусгай газар. Хоёрт гэвэл та тэднийг алахыг хүссэн гэлээ. Таны хүсэл ёсоор болох болно. Зүгээр л надад үлдээ" хэмээх нь тэр.

Ханхүү Дэвид /Хичол/ "юу? чи тэднийг алах гэж байгаа хэрэг үү?" хэмээн асуухад

Инбинь үл ялиг инээвхийлээд "алахаас ч илүү, би тэднийг зарна" хэмээх нь тэр.

Гэтэл Хичолын цэргүүд дундаас хэн нэгэн нь Инбинийг таньсан бололтой Хичол руу ойртон "дээдсээ, бид явсан нь дээр байх. Энэ нөгөө боолын худалдаачин Зура байна. Шидэт ойн хамгийн аюултай хүмүүсийн нэг" хэмээн шивнэн хэлэх хэдий ч бүх хүн юм яриагүй чимээгүй зогсож байсан тул бусад хүмүүс сонсож амжив.

Ханхүү Дэвид /Хичол/ нэлээд гайхсан янзтай Инбинь рүү хараад "энэ жаахан бүсгүй тэр худалдаачин гэж үү?" хэмээхэд

Зура /Инбинь/ нум суман дээрх тэмдгээ харуулаад "хэн гэдгийг минь мэдэж авсан бол одоо явсан чинь дээр байх. Энэ хоёр шидэт ойд дахиж үзэгдэхгүй тул санаа зоволтгүй" хэмээн инээмсэглэлээ.

Ханхүү Дэвид /Хичол/ тэмдгийг харан хөмсөг зангидсаар лавлах мэт хажуудаа байгаа цэрэг рүү харахад нөгөө цэрэг толгой дохин "тийм ээ дээдсээ, шидэт ой бол хуульгүй газар энд хааны угсаа байна уу, харц гаралтай байна уу хамаагүй. Боолын худалдаачид барьсан л бол тэр хүний амьдрал дуусдаг" хэмээн нэлээд санаа зовсон байдалтай хэлэхэд

Ханхүү Дэвид /Хичол/ бодол хийлэн хэсэг чимээгүй байв.

Эцэст нь бууж өгөв бололтой "ойлголоо, эрхэм худалдаачин та олзоо авдаа. Харин би нэг зүйлийг тусгайлан хүсмээр байна"

Зура /Инбинь/ "юу юм?"

Ханхүү Дэвид /Хичол/ "тэд хайртай бүсгүй рүү минь халдаж зүрхэлсэн гэмтэн байгаа юм. Тэдний хийсэн нүглийнх нь хариуд алс хол зараасай гэж хүсэж байна. Маш аймшигтай газар"

Зура /Инбинь/ "санаа зоволтгүй дээ, тэд нэг мөр дууссан" хэмээхэд Хичол инээмсэглэн толгой дохиод хүмүүсээ дагуулан яваад өглөө.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Donde viven las historias. Descúbrelo ahora