Инбинийг ийнхүү хэлэхэд Жунины итгэл найдвар бүрэн сэргэх шиг л боллоо. Үнэндээ тэр эгэл ертөнцөд буцахыг маш ихээр хүсэж байгаа. Инбиний зөвшөөрөл яг л гэр лүүгээ буцах эхний алхам мэт таатай байлаа.
Жунин Инбинь хоёр биесээ ширтэн зогсох агаад Жунины харц хүсэл эрмэлзэл дүүрэн гялалзаж, түүний нүүрэнд зөөлөн инээмсэглэл тодорно. . .
Инбинь харин нухацтай бөгөөд тайлбарлах боломжгүй мэт гүн гүнзгий харцаар ширтэж байлаа.
Хэдхэн секунд үргэлжилсэн энэ зураглал үгүй болоход, Инбинь "шинэ аялал бас шинэ хамтрагчид, тэднийг торноос гарга" гэж хэлээд өөрөө байшин руугаа орчихлоо.
Наын тэднийг суллах зуураа "зугтаах талаар, эсвэл хуурах талаар бодоод хэрэггүй шүү. Ганц буруу үйлдэл хийвэл хэдэн хэсэг таслаад хаяна шүү" хэмээн сануулаад амжлаа.
Нөгөө хоёр ч торноос гарч биеийн тааваар зогсож байгаадаа сэтгэл хангалуун байгаа бололтой хөл гараа сунгаж, биеийн чилээгээ гаргана.
Инбинь байшин дотроос хоёр бугуйвч гаргаж ирэн тэдний гарт зүүлгэлээ.
Эрдэнийн чулуу элдэв гоёлгүй хэдий ч уран тансаг хээ угалзаар чимсэн алтан шаргал өнгийн бугуйвч байлаа. Өргөн нарийн нь яг л таарсан зүүхэд бугуйг яг бариад таарна. Эр хүнд ч бас чамгүй л дэгжин гоёл шиг харагдав.
Тэд хэн хэн нь гайхсан басхүү сонирхсон байдалтай бугуйвчийг сонжин харна.
Жунин "энэ юу вэ?"
Тэмин инээмсэглэн "нэг баг болсон гээд бугуйвч өгч байгаа юм уу? хос бугуйвч" хэмээн асуухад
Инбинь сүрхий нүүрний хувирал гаргасангүй. Тэдэн рүү ширтсээр "та хоёрын шинэ тор чинь" гэв.
Тэмин Жунин хоёр сайн ойлгоогүй тул асуулт асуух мэт гайхсан харцаар Инбинь рүү ширтэхэд Наын тэдэнд тайлбарлаж өглөө.
Наын "энэ бол боолын бугуйвч. . . Зүүлгэсэн эзэн л буцааж тайлж чадна. Хэрвээ хүчээр тайлах гэж оролдох юм бол бугуйвч улам бүр чанга болно. Мэдээж чангарах тусам тэвчихийн аргагүй их өвдөлтийг мэдэрнэ. Олон дахин оролдох юм бол гар чинь тасарна гэсэн үг. Ойлгож байгаа биз дээ?" хэмээн инээмсэглэв.
Тэмин "ЮУ?? ЯАСАН ГЭЖ?" хэмээн бугуйвч руу гараа явуулснаа саяхан хэлсэн анхааруулгыг санав бололтой эргээд гараа буулгав.
Инбинь "та хоёрт тусалж хамт аян замд гарах гэж байгаа боловч эцсийн эцэст та хоёр бидний бараа байсан. Тохиролцоо дуусаж луугийн нүдийг авах хүртэл бидний бараа хэвээрээ байх болно. Хүссэн зүйлсээ авч тохиролцоо дуусаж байж л та хоёр эрх чөлөөтэй болно гэсэн үг. Боолын бугуйвч гэхээр эвгүй санагдаж байвал зүгээр л бидний хамтрах ёстойг сануулсан тамга гээд л бодчих" хэмээлээ.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...