18. Чиний бүтээсэн мангас!

2.2K 331 36
                                    

Жунин, Тэмин "Жэнни!" хэмээн зэрэг шахуу хэлэхэд

Жэнни хөнгөн инээмсэглээд "одоо ч танихгүй хэвээр байх шив. Жэнни гэнэ ээ? Жэнни гэж хэн юм? чиний хуурсан олон охидын нэг үү?" хэмээн харц нь илүү гүн бөгөөд ширүүн болж ирэх нь тэр.

Жунин "Жэнни. . . б-биш ээ хэн ээ. . . б-биш ээ мэдээж энд бол өөр дүр байх л даа, хэн гэдгийг чинь одоохондоо ойлгоогүй болохоор" хэмээн яаж харьцах учраа олохгүй байгаа бололтой гацаж түгдэрч байх зуур

Наын "хэн бэ? Лусын дагина юм уу?" хэмээн гайхан асуулаа.

Инбиний царай илүү нухацтай болсон байх бөгөөд "лусын дагина гэж бодохгүй байна. . . би буруу бодоогүй бол энэ Урсула байх" гэх нь тэр.

Түүний үгийг батлах мэт Жэнни "ХЭН ГЭДГИЙГ МИНЬ МЭДЭХГҮЙ ГЭНЭ ЭЭ? ХЭН ГЭДГЭЭ ХЭЛЭЭД ӨГЬЕ Л ДӨӨ. . . ЧИНИЙ БҮТЭЭСЭН МАНГАС БАЙНА!!" хэмээн орилоход тэдний онгоцыг тойрон хар нүх бүхий эргүүлэг үүсэн, маш ширүүн бөгөөд хурдтай урсгал бий болж далайн ус аажмаар хөлгийг доош нь татаж байлаа.

Тэмины нүд томорсоор "Урсула гэж хэн юм бэ??. . . т-тэр далайг ингээд байгаа юм уу?" хэмээн орилоход зөвхөн цээж хэсэг нь хөлгийн тавцан дээр харагдаж байсан Жэнни дээш болоход түүний бэлхүүснээс дооших хэсэг нь наймаалж болсон байх нь тэр.

Үүнийг харсан бүх хүний нүд томрон айдсаар дүүрсэн харагдана.

Жунины нүд байдгаараа томорсоор ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй зогсож байсан газартаа гацсан байлаа.

Тэмин түүнийг татан "т-т-тэр харж байна уу? долоо. . . найм. . . б-бишээ арав мэдэхгүй ээ аймаар олон тэмтрүүл байна шүү дээ" хэмээн айсан бололтой чанга ориллоо.

Жунин сая л ухаан орсон мэт нүдээ түүнээс салган "б-байж боломгүй юм" гэж амандаа бувтнана.

Тэмин "тэр наймаалж болчихсон байна! аймаар урт тэмтрүүлүүд! Жунин!" хэмээн орилсоор Жуниныг сэгсэрнэ.

Жунин "болиоч дээ! надад ч бас хэцүү байна. Үерхэж байсан бүсгүй минь тал бие нь наймаалж болчихсон бас намайг алах гэж байх шиг байна. . . .ийм тохиолдолд би чамаас илүү цочирдож байна!!" хэмээн ориллоо.

Тэмин "өөрийнхөө ертөнцөд хийсэн үйлийн үр чинь энд биелж байх шиг байна" хэмээн үнэхээр айсан эсвэл эвгүйтсэн төрх гаргана.

Энэ үед тэднийг анзаарч амжихаас өмнө хар нүх улам доошилсоор тэдний хөлөг бүүр доош орчихсон байлаа.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now