9. Ханхүү Кай

2K 347 23
                                    

Жунин сонссон зүйлдээ бага зэрэг гайхсан боловч дэлхий дахинд ХИТ болсон кино тул Малефисентын түүхийг багагүй гадарлаж байлаа. Тэр хаанд хууртан далавчаа алддаг шүү дээ. Тэгэхээр далайвчийг авахын тулд хааны ордон руу явна гэдгийг ч тэрхэн зуур бодоод амжлаа.

Жунин "үнэхээр далавчийг чинь авч өгвөл луугийн нүдийг өгөөд зогсохгүй хараалыг тайлах үлгэрийг зааж өгнө гэж үү?"

Малефисент "тийм ээ, ямар ч эргэлзээгүй" хэмээн маш итгэлтэй хариуллаа.

Жунин "чиний багадаа хайрласан хөвгүүн далавчийг чинь авсан уу? энгийн ертөнцөд гарсан кинотой ижил үү? түүх чинь?" хэмээн лавлан асуухад

Малефисент "өөдгүй хаанд далавчаа алдсан. . . " гэж хэлэхэд түүний тайван байсан хоолой бага зэрэг чичрэн сэтгэл санаа нь таагүй байгааг илтгэнэ.

Жунин ч үүнийг анзаарсан байлаа. Хүний ертөнцөд тэр ч бас сэтгэлийг нь шархлуулсан. Ингэж бодохоор Хэсү бүр ч өрөвдөлтэй мэт. Жунинд гэмших сэтгэл төрөхөөс гадна өөрт нь ч ашигтай, түүнд ч тус болох энэ аргыг заавал хэрэглээд, сэтгэлийнх нь шархыг эдгээж өгдөггүй юмаа гэхэд алдсан далавчийг нь олж өгнө дөө хэмээн дотроо бодоод амжив.

Жунин "хааны ордон руу явах хэрэгтэй болох нь тийм үү? чиний саналыг хүлээж авлаа. Би далавчийг чинь авч ирж өгнө. Харин чи хараал тайлах үлгэрийг минь зааж өгөөрэй" хэмээн албан ёсоор зөвшөөрөв.

Малефисент "сайн байна. . . угаасаа чамд өөр гарц байхгүй. Гэхдээ чи нэг зүйлийг андуураад байна. Үлгэрийн ертөнц болон энгийн хүний ертөнц бага зэрэг өөр. Миний далавчийг өөдгүй хаан авсан нь үнэн, гэхдээ тэр далавчийг ордон дотроо хадгалах тэнэг нэгэн биш, миний далавч хааны ордонд биш өөр газар байгаа. Миний хэзээ ч хүрч чадахгүй тэр газар"

Жунин бага зэрэг гайхсан ч эцсийн эцэст энэ чинь үлгэрийн ертөнц шүү дээ. Нууцлаг зүйлсээр дүүрэн байж таараа хэмээн бодов.

Жунин "тэгээд хаана байгаа юм?" гэж асуухад

Малефисент "Зэрэглээт агуйд байгаа"

Жунин "хаана байдаг юм?"

Малефисент "боолын худалдаачид бүгдийг мэднэ. Тиймээс тэднийг ятгаж чадвал тэд чамд газарчлаад өгнө. Гол нь Зэрэглээт агуй маш өвөрмөц газар. Агуй руу орохын тулд чи хэдэн зүйл цуглуулах ёстой. Бас тэр агуй руу эгэлгүй хүчтэн бус энгийн нэгэн л орж чаддаг юм"

Жунин "ойлголоо, би агуйг олж орлоо гэж бодоход чиний далавч гэдгийг яаж мэдэх үү? магадгүй тэнд олон янзын далавч байвал яах вэ? эсвэл маш олон хачин зүйлс ч юм уу?"

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now