Малефисент Зүүдний ханхүүгийн ордонд амьдраад нэлээд хэд хонов. Энэ хугацаанд хүмүүсийн айдас бага багаар дарагдаж байлаа. Ордны үйлчлэгч харуул нар эхлээд түүнтэй нүүр тулахаас ч айж байсан бол одоо түүнд үйлчлэхдээ айж эмээх нь харьцангуй гайгүй болж байлаа.
Ордон дотор байх жаахан хүүхдүүд ч Малефисентаас цэрвэхгүй түүний далавчинд хүрэх, түүний ид шидээр элдэв хөгжилтэй тоглоом хамт тоглох зэргээр Малефисентын хувьд төсөөлөлд нь байдаг байсан мөрөөдлийн амьдрал нь аажмаар бий болж байв.
Жаргалтай инээмсэглэл тодруулсаар өрөөнд орж ирсэн Малефисентыг Жунин хараад л даган инээмсэглэв.
"Хаана байсан юм? өдрийн хоол идэх гээд чамайг хайгаад олсонгүй" гэхэд
Малефисент/Инбинь/ "Бэти тогоочийн хүүтэй тоглоод л. . . тэр үнэхээр хөөрхөн юмаа. Бас их адтай" гэсээр инээмсэглэв.
Жунин инээмсэглэсэн чигтээ түүн рүү ойртон "Хүмүүс айж байсан нь ч дээр байсан юм уу? сүйт бүсгүй минь надад олдохоо байлаа шүү" хэмээн жуумалзсаар бэлхүүсээр нь очин тэврэхэд
Малефисент/Инбинь/ "Сүйт бүсгүй гэнэ шүү. Би одоо ч зөв бурууг тунгаасаар байгаа. Би чамд албан ёсоор зөвшөөрөөгүй!" хэмээн сэхүүн төрх гаргалаа.
Жунин "Бидний хуримын зар аль хэдийн тарсан. Бас би хойд ээжээс чинь зөвшөөрөл авчихсан. Энэ бүхэн албан ёсных биш гэж үү?" хэмээн инээмсэглэхэд
Малефисент/Инбинь/ үл ялиг жуумалзаад "Гол эзэн нь би байхад надаас бусдаар шийдчих юмаа?" гэв.
Жунин "Чамайг зөвшөөрөх үгүйг шалгах ганц л арга байна" гэсээр аажуухан ойртон уруул дээр нь зөөлөн үнслээ. Зөөлөн боловч бага багаар шунасан амтлаг үнсэлт чамгүй удаан үргэлжлэв. Малефисент ч түүний хүзүүгээр тэврэн хариу үнсэж байлаа.
Тэдний үнсэлт дуусах мөчид Жунин уруулдаа инээмсэглэл тодруулаад "Их л нааштай хариу шиг санагдлаа шүү. Хариу үйлдэл гайхалтай байлаа" хэмээн тоглоом хийхэд
Малефисент/Инбинь/ юм хэлсэнгүй инээмсэглэсээр нүүрээ энгэрт нь наалаа.
Жунин түүнийг тэврэв.
"Ордны оёдолчид хуримын даашинзыг чинь урлаж байгаа. Бас хатан өөрөө даашинзыг чинь шидэт чулуугаар чимэглэж өгнө гэсэн" гэхэд
Малефисент/Инбинь/ үл ялиг санаа алдан түүнээс холдоод "Энэ бүхэн яг л зүүд шиг санагдах юм. Үлгэрт хэзээ ч мангас аз жаргалтай төгсдөггүй шүү дээ. Тийм байхад бид гэрлэх нь. . . . яг л чиний олох ёстой аз жаргалтай төгсгөлийг тэр чигт нь зогсоох юм шиг санагдаж байна" гэв.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...