29. Гэртээ харь даа. . .

980 194 25
                                    

"Энэ тэд бололтой. . .Ашгүй нэг гүйцлээ шүү" хэмээх Тэминий дуугаар Жунин ухас хийн босож ирлээ.

Нойрмог нүдээ нухлан өөрийгөө сэрээх гэсэн мэт нүүрээ хэд шудраад майхнаас гарахад Тэмин Наын хоёр үнэхээр ирсэн байлаа.

Жунин "Тэмин"

Тэмин "Жунин" гэсээр тэд тэврэлдэнэ.

Жунин "Чамайг хэзээ ирэх бол? гэж санаа зовж байлаа"

Тэмин "Бид тэнд бараг сар гаран байсан гэтэл энд хэдхэн хоног өнгөрсөн байгаад итгэж чадахгүй нь та хоёр одоо л зэрэглээт агуйд ирсэн байна шүү дээ"

Наын "Тийм шүү. . .. нээрээ зэрэглээт агуй! та нар хүссэн зүйлсээ авсан уу?" гэж асуухад Тэмин ч бас нэлээд сонирхсон байдалтай тэдэн рүү харна.

Инбинь "Тэр өчигдөр авах ёстой зүйлсээ авсан"

Жунин "Тийм л дээ, чулуу. . .энэ та хоёрт амласан чулуу" гэсээр луугийн нүдийг Инбиньд өглөө.

Наыны нүд томрон "Үнэхээр Луугийн нүд байна шүү дээ! чи Малефисенттай уулзаа юу?" хэмээн уулга алдлаа.

Жунин "Тийм ээ шөнө тэр энд ирсэн"

Инбинь бараг л сонсогдохгүй шахам зөөлөн дуугаар "Үлгэр. . . .чи үлгэрээ асуусан уу?" гэж асуухад

Жунины сэтгэл яагаад ч юм эмзэглэх аж, яг л гэм хийсэн мэт доош ширтсээр "Тийм ээ асуусан" гэж сулхан хариуллаа.

Тэмин сэтгэл хөдлөл дүүрэн инээмсэглэсээр "Ямар үлгэр гэж байна? бид эцэст нь гэртээ харих нь ээ" хэмээн бараг л орилох шахан асуув.

Жунин "Цасангоо гэсэн. Би түүнийг олох ёстой" гэв.

Тэмин Жуниныг тэврэн доороо үсэрсээр "Ашгүй дээ. . ..ашгүй минь гэж. . ..бид удахгүй гэртээ харих нь байна" гэсээр сэтгэлээ барьж чадахгүй баярлах аж.

Үүнийг харан зогсох Инбинь Наын хоёр огт инээмсэглэсэнгүй.

Инбинь "Тэр хараал дотор орсон нь гайхмаар юм"

Наын Тэминий зүг ширтсээр "Тийм шүү үнэхээр гайхмаар. Түүнийг өөр ертөнцөөс ирснийг мэдэж байгаа ч тэр хараалын нэг хэсэг мэт санагдсан"

Инбинь "Та хоёрын маргаан хүртэл багссан байна. Харилцаа чинь сайжирсан бололтой?" гэж асуухад

Наын Тэмин рүү ширтэн инээмсэглээд "Тийм ч байж магадгүй юм. Тэр уурыг минь хүргэх нь багассан. Харин та хоёр?" гэсээр Инбинь рүү харахад

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now