Элса тэдэнд тусгайлан өрөө гаргаж өгөв. Яг л хүндэт зочид мэт. Мөсөн цэцэг нь сар мандаж, одод түгэхэд дэлбээлэх ёстой, тэр болтол хатан хааны ордноос үлгэрийн ертөнцийн өнцөг булан бүр рүү цэнгүүнд авч ирэхийг хүссэн зочид руугаа цэнгүүний урилга тарааж, хатны тусгайлан хийсэн мөсөн сүйх тэдгээр зочдыг асар богино хугацаанд Аренделд авч ирж байлаа.
Нөгөө дөрвийн хувьд арга буюу цэнгүүнд оролцох болсон тул оройн цэнгүүн эхлэх цагийг хүлээн хатны ордонд амарна.
Жунин "чи яагаад үлдэхийг зөвшөөрсөн юм?"
Инбинь "мөсөн хатныг ямар эелдэг байсныг харсан биз дээ? хүн чин сэтгэлээсээ туслах гэж хичээж байхад үл тоовол муухай шүү дээ"
Жунин "тийм ээ их эелдэг байсан. Хэн чинь намайг түрүүлж хөнөөх талаараа ярьж байхдаа" хэмээн инээмсэглэхэд
Тэмин "гэхдээ л арай л дэндүү юмаа чи! энд хүртэл охидын зүрхийг шархлуулаад яваад байхдаа яах вэ дээ, ёстой бүтэхгүй хүн гэж чамайг л хэлэх байх"
Жунины нүд бага зэрэг томрон "би яаж мэдэх юм? би ч бас их гайхсан"
Наын "зүүдний ханхүүг их царайлаг, хүчирхэг боловч өөдгүй амьтан гээд байсан нь үнэн л юм байна" хэмээн Жунин руу муухай харна.
Тэмин "хөөх чи бүр муу нэртэй юм байна"
Жунин "энд болж өнгөрсөн зүйлсийг би мэдэхгүй, зүгээр л намайг тайван байлга"
Наын "гэхдээ л хүүхэд гэхэд үнэхээр гайхсан шүү"
Жунин, Тэмин "харин тийм"
Инбинь нүдээ эргэлдүүлсээр "б-би ямар буруу зүйл хийсэн юм уу? өөр арга байгаагүй биз дээ?"
Жунин "тийм дээ, за за энэ тухай ярихгүй байцгаая" хэмээн яриаг дуусгах гэж хичээнэ.
Тэднийг ийнхүү сууж байх зуур өрөөний хаалга тогшлоо.
Инбинь "за"
Энэ Анна байв. Тэр яг л хүүхэлдэйн кинонд дээрээ гардаг шиг эрч хүчтэй бас өөдрөг нэгэн шиг харагдав. Цаг үргэлж инээмсэглэж байхаас гадна, мөрөөдөлдөө автсан бяцхан охин шиг л гэнэн томоогүй харц нь бүгдийг хэлээд өгөх шиг.
Түүний орж ирсэн шалтгаан нь цэнгүүнд өмсөх хувцас бөгөөд хатан хаан өөрийн зочид доо цэнгүүний гоёл бэлдсэн бололтой Аннаг даган орж ирсэн үйлчлэгч нар олон янзын даашинз, хослолыг тэдний өмнө тавилаа.
Анна "өнөөдөр бол Аренделын түүхэнд бичигдэх чухал өдөр. Олон зууны настай мөсөн цэцэг дэлбээгээ нээх гэж байна. Та нар ийм чухал үед ордонд байсандаа баярлах хэрэгтэй шүү. Үнэхээр аз завшаан тохиосон гэж бодоорой. Аан тийм мөсөн цэцэг дэлбээлэхэд хайрын тухай хүслээ шивнэх юм бол биелдэг гэсэн шүү" хэмээн инээмсэглэн өгүүлэх ба цэнгүүний талаар төсөөлөөд байна уу? гэмээр доороо эргэлдэж, ийш тийш бүжиглэж буй мэт алхана.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...