Хэн хэн нь нэг том асуултын өмнө гацсан Жунин Тэмин хоёр бие бие рүүгээ гайхсан байдалтай харна.
Тэгж байснаа Жунин гэнэт ориллоо "ОЙЛГОЛОО. . . .ОДОО ОЙЛГОСОН ШҮҮ!" хэмээхэд
Тэмин цочсон бололтой зүрхээ дараад "юу ойлгосон гэж?" хэмээн асуулаа.
Жунин "чамайг гарч ирэхээс өмнө Малефисент байсан гэж хэлсэн биз дээ?"
Тэмин толгой дохин "тийм ээ"
Жунины нүд томрон "тэр чинь л байхгүй юу. . . Малефисент намайг хараагдсан бас энэ үлгэрийн ертөнцөд байх ёсгүй хүн гэдгийг мэдэж байсан. Бас тэр намайг охидыг хаяж шархлуулдаг шигээ байгаач битгий айгаад бай гэсэн. Товчхондоо бол тэр миний өнгөрсөн амьдрал, мөн одоогийн байдлын тухай бүгдийг мэдэж байсан"
Тэмин "тэгээд?"
Жунин "тэгээд дараа нь чамайг энд аваад ирсэн. Тэгэхээр Малефисент бол Хэсү юм байна. Тэр намайг хараагаад энд авч ирсэн. Тэгээд яах учраа олохгүй тэнэг байдалд орж байгааг минь харах гэж ирсэн байна шүү дээ" хэмээн өөртөө үнэхээр итгэлтэй байгаа бололтой чухал харсаар хэллээ.
Тэмин "байж болох л санаа байна. Гэхдээ!. . . . намайг яагаад энд байгаа талаар тайлбарлаж чадах уу? үнэндээ тэр чамайг зовоохыг хүссэн хаягдсан найз бүсгүй чинь байсан бол яагаад чамайг найзтайгаа ярилцмаар байна гэж хэлсний төлөө намайг авч ирнэ гэж? арай л энэрэнгүй санагдахгүй байна уу?" хэмээн лавлах мэт асуулаа.
Жунин хальт бодол хийлээд "а-аан жинхэнээсээ ойлгосон. Тэр чамайг ч бас зовоохыг хүссэн байх" гэв.
Тэмин гайхсандаа хачин харсаар "яагаад? би тэр Хэсүтэй чинь уулзаж ч байгаагүй гэж хэлээ биз дээ"
Жунин гэм хийсэн мэт толгойгоо маажин "тэр нөгөө бараг л надаас болсон байх. Хэсүг үл тоох бүрдээ би чиний нэрийг барьдаг байсан. Хэсү бүр надтай үерхээд байгаа юм уу Тэминтэй үерхээд байгаа юм уу гэж уурладаг байсан. Үнэндээ би түүнийг түлхэж, дорд үзэх бүрдээ чиний нэрийг бариад чамайг хамгийн чухал хүн минь гэж хэлдэг байсан" гэх нь тэр.
Тэминий нүд томрон "ЮУ?? ЮУ ВЭ?? КИМ КАЙ! . . . . гайхалтай. . . мааааш гайхалтай. . . чиний ачаар би огт уулзаж байгаагүй хүндээ үзэн ядагдах асар том шалтгаантай болчихсон байна. Аргагүй юм байна. Тэр намайг энд авч ирсэн нь аргагүй юм байна. Чамайг худлаа хэлж зай барих бүрдээ намайг яриад байхаар чинь одоогийн энэ тэнэг хараалыг чинь надтай хамт туулах ёстой гэж үзсэн байх"
BINABASA MO ANG
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...