Жунины төсөөлж байгаагүй үйлдлийг хийн хэний ч сэтгэл эмзэглэм зураглалыг сайхан байгаа биз гээд ширтэн зогсоо энэ бүсгүй. . .
Жунины дурсамж дунд үлдсэн ялдамхан бөгөөд эгэл бүсгүй ор мөргүй арилж жинхэнээсээ үлгэрийн хорон санаатан урд нь зогсох шиг.
Гайхах айх, харуусах мэдрэмж холилдон учир зүйг нь олоогүй хэдий ч энэ бүхний эхлэл нь Жунин өөрөө гэдгийг Жэннигийн үгнээс хангалттай сайн ойлгосон тул энэхүү ордонд хоригдож буй мянга мянган гэмгүй хүн Жунины хийсэн үйлдлийн золиос болон зовлон шаналал дунд үхсэн мэт амьдарч байгаа нь дэндүү харамсалтай.
Эмэгтэй хүн гэдэг эгэлгүй ертөнцийг бүтээж чаддаг амьд бурхан хэдий ч энхрий хайр нь хөрхийн цагт, эмзэг сэтгэл нь эмтрэхийн цагт газар тэнгэрийг ч самарч дөнгөх гамшиг таригч чөтгөр ч болж чаддаг хосгүй төрөл мэт.
Жэннигийн байгаа байдал, энэ ордонд хоригдсон гэмгүй хүмүүс. . .
Энэ бүхнийг харах төдийд л Жунины сэтгэл хөндүүрлэн өвдөнө. Бүгдээс нь уучлалт хүсэх ёстой мэт. Гэвч уучлалт хүсээд юу өөрчлөгдөх билээ?
Үлгэрийн ертөнц дэх ханхүү Кай чухамхүү ямар хүн байсныг юу хийснийг Жунин мэдэхгүй. Гэвч түүний гадарлаж байгаа ганц зүйл нь энэ ертөнцөд ч бас олон бүсгүйг шархлуулж, олон хүн гомдоосон нэгэн гэдгийг мэдэж байлаа.
Жэнни улам ихээр Жунины янзыг үзэх гэсэн мэт Жүнмёнийг бодит мэт харагдах хуурмаг дүрсийг гаргаж ирэн Жүхёныг хангалттай ихээр тамлаж байлаа. . .
Жунин "БОЛИОЧ!" хэмээн орилоход
Урсула /Жэнни/ инээмсэглэн "яасан харахад ч нүд халтирам хэцүү байна уу? надад яг ийм байсан юмсан. Эрчүүд юу ч болоогүй мэт харилцаагаа тасалж, зарим нь бүр огт танихгүй хүн шиг аашилдаг. Гэтэл охид ямар их шаналдаг гээч. Тэд бүхэл бүтэн ертөнцөө алддаг. Чамд зориулан сэтгэлдээ босгосон бүх зүйлээ" хэмээн хэлэхэд дуу нь чангаран харц нь ширүүн болно.
Жунин "намайг уучлаарай, гэхдээ надаас болсон бол намайг шийтгэ. Битгий бусдыг зовоо. Чи ийм хүн биш шүү дээ" хэмээн аргадсан байдалтай хэлэхэд.
Урсула /Жэнни/ "оройтсон ухаарал байна" гэсээр түүнийг дагалдан яваа хоёр загас руу харан "тэднийг торонд хорь!" хэмээн тушаалаа.
===================
Хүн тус бүрийг тус тусад нь торонд хорив. Инбинь Жунин хоёрын хоригдож буй тор ойрхон байрлаж байсан тул тэдэнд ярилцах боломж байсан юм.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...