Тэмин түүн рүү хачин харсаар "Хааяа чи ханхүү шиг хачин аашлаад байдаг шүү! арай энэ чигээрээ уусаад эндээ үлдэнэ гэж солиорохгүй биз дээ? завгүй хуваарь, амралт байхгүй амьдралтай ч гэсэн би лав бодит ертөнцийнхөө амьдралд дуртай" хэмээн болгоомжлох мэт хэллээ.
Жунин хөнгөн санаа алдаад "За яалаа гэж дээ. Надад үлгэрийн амьдрал зохихгүй.Энд хэд хонох гэж өдөр бүр шахуу л үхэлтэй нүүр тулж байна шүү дээ. Би энгийн амар тайван амьдралыг эрхэмлэгч"
Тэмин "Тийм байлгүй дээ, дурсамж энэ тэрийг нь санасан ч бодоод байх хэрэггүй. Болж өгвөл бүр ухаж бодохгүйгээр элдэв зүйл санахгүй тайван байж бай. Хоёулаа ямар ч байсан хараалыг чинь тайлах үлгэрийг олж өөрийн ертөнц рүүгээ буцна за юу"
Жунин "Ммм. . . мэдээж шүү дээ" гэж хэлсэн ч уртаар санаа алдах нь түүний бодолд өөр зүйл эргэлдэж байгааг илэрхийлнэ.
Тэд хооллож дуусаад Жунины ордон руу явахаар болов. Нэг үеэ бодох юм бол үлгэрийн ертөнцийн хаана юу байдгийг муухан гадарлах болсон тул ямар ч байсан хаашаа явахаа мэдэж байлаа.
Хаан удам, дээдсийн эд хэрэглэл үнэхээр л тоглоом биш бололтой. Анх ордноос гарахад өмсөж байсан Жунины хувцас, эд хэрэглэлд байгаа гоёл бичиглэл зэргийг ганц нэгээр зарахад л тэдний хувьд хангалттай их хэрэглээний зоос болж байв.
Ордон руу алхаад явахад хол тул морь худалдаж авахаар ойр байх тосгоны адууны жүчээнд ирлээ.
Нэлээд хэдийг нь зарчихсан ч цаана нь бас ч гэж дөрөв таван товч үлдсэн байх бөгөөд бүх товч нь алтан тоноглолтой очир эрдэнэ тул хангалттай үнэ хүрч байв.
Жунин дахин нэг товчоо таслан "Бидэнд сайн морьд бас замын хүнс хэрэгтэй байна" хэмээн товчоо адуучинд өгөхөд
Адуучин жинхэнэ эсэхэд нь эргэлзсэн бололтой өөр хүнээс асууж, бас өөрийн аргаар шалгаж үзсэний дараа тэдэнд хүссэн зүйлийг нь өгөөд зогсохгүй хол замд хэрэглэх майхан, хөнжил гудас зэргийг ч өглөө.
Ийнхүү унах унаа, идэх хоолтой болсон тэд ордон руу очих аяндаа гарлаа.
=============
Тэмин "Үнэхээр очир эрдэнэ ч тоглоом биш юмаа. Хоёулаа өөрсдийн ертөнц рүүгээ хэдэн товч аваад явбал яаж байна. Чи нэгэнт л ханхүү юм чинь одоо ордондоо очоод өөрийнхөө ертөнц рүү авч явж болох үнэт эдлэл бэлдэх юм уу?" гэж асуухад
Жунин хөнгөн инээмсэглээд "Яаж харихаа ч мэдэхгүй юм байж бас алт мөнгө авч явах санаатай. Юуны чинь үнэт эдлэл бэлдэх, зүйгээр л гэртээ буцах зам олж чадвал их юм" гэхэд
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...