Кай Тэмин хоёр далайн дээрэмчдийн хөлөгт дайгдан Урсулагын ордон байдаг хэсэг рүү явж байгаа нь энэ.
Далайн дээрэмчдэд нэлээд өндөр шан харамж өгсөн тул энэ удаад тэд хөлсний жолооч шиг л тэдний хаашаа явна гэсэн газар руу хөлгөө чиглүүлж байлаа.
Тэмин "Хаашаа л харна далай. . . Эндээс бид Урсулагын байдаг газрыг олно гэж үү? тэгээд ч дээрэмчдэд өөр юм хэлчихсэн байгаа. Урсула руу явна гэвэл тэд лав айсандаа бидний шууд хөлөг дээрээсээ шидэх байхдаа"
Жунин "Зүгээр дээ тэдэнд хэлэх албагүй. Бас би яаж олохоо мэднэ. Өмнө нь Жүнмён ахтай та нарыг аврах гэж ирэхдээ яаж олох талаар заалгасан юм. Надтай хамт байсан лусын хүн их тус болсон шүү. Тэр далайд хэрхэн аялах талаар хангалттай ихийг зааж өгсөн"
Тэмин "За за. . . чи өөртөө мэдэж байгаа бол яая гэх вэ. Ингэхэд дахиад хэр удаан явах юм? түрүүнээс хойш л чи тэнгэр рүү ширтлээ"
Жунин гартаа байх луужинг нэг хараад тэнгэр рүү дахин нэг харснаа "Бид ирчихлээ, Одоо шумбах уу?"
/Уншигчийн маань эдит хийсэн зураг байгаа юм🥰🥰🥰. Зөвшөөрөл авч оруулсан🥰/
Тэмин "Нэг зүйл сануулж хэлэхэд бид усны хүмүүс биш шүү дээ. Яаж усанд амьсгалах юм?"
Жунин "Бидэнд энэ байгаа, усан дотор амьсгалахад тусалдаг гэсэн" гэсээр нэг ургамал түүн рүү барилаа.
Тэмин "Нөгөө лусын хүн чинь зааж өгөө юу?"
Жунин "Тийм ээ, хурдан идчих. Бид удахгүй шумбана" гэж хэлснээ цааш харан хөлгийг залж яваа ахмад руу
"Эндээ зогсоорой" хэмээн бага зэрэг өндөр дуугаар хэллээ.
============
Жунин "Та нар хүлээж байгаарай. Бид шумбалт хийчхээд удахгүй гараад ирнэ. Эрэг дээр хүрээд үлдсэн хөлсөө өгнө" гэхэд
Ахмад "Ойлголоо, ноёнтоон" хэмээн хальт толгой бөхийв.
Тэмин бага зэрэг сандарсан бололтой "Тэр доошоо яаж шумбах вэ? Хоёулаа лав хэдэн цаг шумбах байхдаа" гэж хэлж дуусаагүй байтал Жунин түүнийг түлхчихлээ.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...