28. Бидний аялал дуусаж байна

1.1K 197 31
                                    

Тэд цаашаа нэлээд явсны эцэст хоноглох газраа сонгов. Зэрэглээт агуй руу улам бүр ойртсоор. Тэдний аялал дуусах дөхсөөр. . .

Одоо ч Наын Тэмин хоёр ирээгүй байгаа тул Инбинь анд явж Жунин гал асаан майхнаа барьсаар үлдлээ.

Ангийн махаа шарах зуураа галын дэргэд тэд ярилцана.

Инбинь "Хорон санаат хүчтэнүүдийнхээ эд зүйлийг авахаас гадна зэрэглээт агуйгаас авмаар байгаа зүйл байгаа юу?" гэж асуухад

Жунин хөнгөн инээмсэглэн "Харин л дээ, чин үнэнч хайр гээд нэг эд зүйл тэнд байдаггүй л бол өөр аваад байх юм надад юу ч байх вэ дээ. Үүрдийн аз жаргалтай төгсгөл гэж чухам юу болохыг би одоо ч бүрэн ойлгоогүй явна. Үлгэрийн ертөнц төсөөлж байснаас минь том, бас тааварлашгүй зүйлсээр дүүрэн юм"

Инбинь "Аз жаргалтай төгсгөлөө олж чадах байхаа. Чи чинь ханхүү шүү дээ. Хайр дурлалд умбаагүй ханхүү лав би харж байгаагүй"

Жунин "Сайхан л үг байна"

Инбинь "Чи өөрийнхөө ертөнцөд байхдаа хайр дурлалд умбаж байсан уу?" гэж асуухад

Жунин бага зэрэг санаа алдан "Үгүй дээ, миний ертөнцөд чин үнэнч хайр, үүрдийн аз жаргалтай төгсгөл гэж бараг л байдаггүй юм. Би ч тийм зүйлд итгэдэггүй. Мэдээж хэрэг би олон бүсгүйд дурлаж шохоорхож үзсэн. Гэхдээ хайрласан гэж бодохгүй байна. Бүгд л түрхэн зуур сэтгэлийг минь татаад төд удалгүй хэн ч биш болон хувирдаг. Би ийм л хүн. Маш муу залуу"

Инбинь түүн рүү ширтэн "Муу гэдгээ мэдэж өөрийгөө буруутгаж байна гэдэг тийм ч муу гэсэн үг биш байх. Үнэхээр маш муу залуу байсан бол хийсэн үйлдэл, өнгөрөөсөн дурсамж бүрээ зөв зүйл мэт л таашаах байсан биз" гэв.

Жунин үл ялиг инээмсэглээд "Би тийм байсан. Хэнийг яаж ч гомдоосон тэдний өөрсдийнх нь буруу мэт үл тоогоод хаячихдаг байсан. Харин үлгэрийн ертөнцөд ирээд л бага багаар ойлгож эхэлсэн. Хүний ертөнцөд бусдыг гомдоох шархлуулах нь нүдэнд бодитоор харагддаггүй болохоор сүртэй зүйл биш мэт санагддаг байсан ч үлгэрийн ертөнцөд надад гомдсон, надаас болж сэтгэл нь шархалсан бүсгүйчүүд мангас болон хувирсан байгааг харах үнэхээр гэмшмээр бас хэцүү байсан. Миний хийсэн муу үйл бодит болон биежсэн гэх үү дээ"

Инбинь "Гэхдээ л чи алдаагаа засах гэж хичээж энэ урт аюултай аяныг туулж байна. Энэ чинь сайн тал"

Жунин дахин инээмсэглээд "Надаас сайн тал олж харсанд баярлалаа"

Инбинь инээмсэглэсээр түүнийг нудраад "Зүгээр дээ, чи аз жаргалтай төгсгөлөө олж өөрийн ертөнц рүүгээ явж чадна. Би мэдэж байна" гэж хэлэхэд

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now