14. Би чамд хайртай

1.9K 340 31
                                    


Авах ёстой гэдгийг ойлгосон хэдий ч шууд очоод хүний титэм булаагаад авч болохгүй. Гуйгаад авч ч болохгүй. Үнэхээр л тийм ховор нандин эд юм бол хэн титмээ танихгүй шахуу хүмүүст өгөхийг хүсэх билээ.

Нөхцөл байдлыг ойлгосон хэдий ч гарах гарц үгүй мэт энэ санал Жунинд эргэлзээ төрүүлнэ.

Жунин "энэ олон зочид байхад бид яаж гүнжийн титмийг авах болж байна? Тэгээд ч бид тэдэнтэй дотно биш"

Инбинь "тэр ч тийм л дээ, гэхдээ сэргэлэн байвал бүгд боломжтой гэж бодож байна. Юу ч гэсэн нөгөө хоёрыгоо олох хэрэгтэй. Олсныхоо дараа яах талаар хэлье" хэмээн асуулаа.

Жунинд угаасаа санаа байхгүй байсан тул зүгээр л толгой дохилоо.

Инбинь ихэд яарсан бололтой Жунины гараас хөтлөн зочид дундуур сүлжин явсаар нөгөө хоёрыг хайна. Гэхдээ танхимд байхгүй бололтой бараг бүтэн тойрсон хэдий ч олсонгүй.

Жунин "тэр хоёр хаашаа явчихсан юм бол?"

Инбинь "салхилах гээд гадаа гарсан юм болов уу?" гэсээр эргэн тойрноо гүйлгэн харна.

Жунин бага зэрэг ярвайгаад "тэр хоёр хамт салхилах хүмүүс мөн үү? замын турш яаж хэрэлдэж байгааг нь харсан биз дээ?" хэмээн яг л байж боломгүй зүйл гэж байгаа мэт шууд үгүйсгэв.

Инбинь "яадаг ч байсан олох хэрэгтэй"

Жунин "энэ том ордны хаана байгаа гэж олох юм?" хэмээн асуухад

Инбинь "мэдэхгүй ээ, тэдний оронд байсан бол гээд төсөөлөөд үзэх үү?" гэсээр бас л арга ядсан мэт Жунин руу ширтэн зогсоно.

Гэтэл тэднээс бага зэрэг зайтай байсан хаалга нээгдэн "хоёроо" хэмээн зөөлөн дуудах нь сонсогдлоо.

Харсан даруйдаа "энд байсан байна шүү дээ" хэмээн Жунин уулга алдахад нөгөө хоёр хурдан ир гэж байгаа мэт гараараа даллана.

Жунин Инбинь хоёр ч сайн ойлгосонгүй өөдөөс нь очлоо.

Инбинь "та хоёр энд юу хийгээд байгаа юм?"

Наын "цанаа чинь ханхүү Дэвид, Рапунзел хоёр ирсэн байсныг хараагүй юм уу? тэдний нүдэнд харагдаж болохгүй юмсан. Гэтэл та хоёр үдэшлэгийн гол зочид шиг л сүрхий орж ирэх юмаа. Хамаг хүний анхаарал татаад" гэсээр шүүрс алдана.

Инбинь "тийм үү? тэд уг нь харагдаагүй дээ. . . үнэхээр байсан юм уу?" хэмээн хойш эргэж харна.

Наын "гэнэт л яваагүй юм бол яах аргагүй ирсэн байсандаа"

Жунин "Хичол ах уу? тэр огт харагдаагүй"

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Donde viven las historias. Descúbrelo ahora