36. Муу эгч

992 179 48
                                    

Яг л тэдний анхны үнсэлт шиг. . .

Гэвч яг одоо Малефисент л гайхсан байдалтай байх бол Жунин эсрэгээрээ гэмээр тайван тааламжтай байдалтай түүний уруулыг удаанаар зөөлөн эзэмдэв.

Нүд нь байдгаараа томрон гацсан байсан Малефисент ухаан орсон мэт л түүнийг өөрөөсөө хүчтэй түлхлээ.

Малефисент /Инбинь/ "Я-Яаж байгаа чинь энэ вэ?" хэмээн асуухдаа ичингүйрсэндээ тэр байх, харц нь Жунин руу бус өөр тийш гүйх аж.

Энэ бүхнийг ажиглан суугаа Жунин зөөлөн инээмсэглэл тодруулсаар "Зүгээр л тархинд минь гэнэт орж ирсэн дурсамж болохоор тэр үед ямар мэдрэмж авсныг нь бодитоор мэдэрч үзмээр санагдсан юм" хэмээн хариулав.

Малефисент /Инбинь/ "Бодитоор мэдрэх гэнэ шүү! Кай-н дурсамжийг санасан байж яаж ийм үйлдэл хийдэг байна аа? бид чинь найзууд!" хэмээн сануулах мэт л ийн хэллээ.

Жунин үл ялиг жуумалзаад "ММ сайн найзууд байх нь ээ? чиний хувьд хүртэл?" гэж асуухад

Малефисент /Инбинь/ "Тэгэхгүй яах юм? зүгээр л чи хараалд өртөж ирээд л бид өөр харилцаж байснаас биш Кай бол надад байдаг цөөн хэдэн найзын нэг" гэхэд

Жунин инээмсэглэл илүү ёжтой болон "Тийм сайн найзтайгаа унтдаг хэрэг үү? эсвэл найз чинь биш би байсан болохоор түүнийг хийгээ юу?" гэж асуухад

Малефисент /Инбинь/ нэлээд сандарсан байдалтай "Энэ хүн чинь!! тэр. . . .тэр үед бол. . .. тэр нөгөө чамаас болсон! чи л усанд орж байхад ирээ биз дээ? бас. . . бас. . . " гэсээр тайлбар тавих үг олдохгүй байгаа бололтой нүд нь эргэлдэх зуур

Жунин түүн рүү улам ойртоод "Бас бид бие биедээ маш хүчтэй татагдсан. Тийм биш гэж үү?" хэмээн асуухад

Малефисент /Инбинь/ "Ти-. . .биш ээ, би лав тэгээгүй.Тэр зүгээр л ганц удаагийн асуудал байсан юм. Дахиж тийм зүйл болохгүй!" хэмээн няцаагаад өөр тийш харлаа.

Жунин гараа алгуурхан явуулсаар Инбиний бэлхүүсээр тэврэн өөртөө ойртуулаад "Би бол маш их татагдсан. Одоо ч тэгж байх шиг байна" хэмээн инээмсэглэлээ.

Малефисент /Инбинь/ нүдээ томруулан "Одоо арай дахиад тийм зүйл болно гэж бодоогүй биз дээ? би тийм энгэр султай бүсгүй биш шүү! мөрөөдөх ч хэрэггүй" гэхэд

Жунин уруулаа үл ялиг мушилзуулаад "Мөрөөдлийг минь хорьж чадахгүй шүү. Би бол мөрөөднө өө. Гэхдээ энэ удаад би чамаас өөр зүйл асуумаар байна" гэв.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now