27. Азтай байх бололтой

1.1K 210 28
                                    

Торны завсраар түүн рүү ширтэн суух Мину "Аавыгаа танихгүй байгаа хэрэг үү? нархан минь чи яачихсан юм бэ?" хэмээн бас л уйлах гээд байгаа бололтой хошуу нь өмөлзөөд ирэв.

Тэмин "Болно оо! таньж байна. . . .бас битгий нархан гэж дуудаад бай шал хачин юмаа"

Мину "Амьд байгааг чинь мэдсэн болохоор аавд нь өөр хүсээд байх зүйл алга, эрх чөлөөтэй байгаа дээрээ зугт миний хүү. Мангасын саварт нэг л орвол үүрд мөнхийн хоригдол бол энэ хүйтэн төмөр торны цаана амьсгал хураах болно шүү. Зугт Бэлл! зугт нархан минь" хэмээн уянгалуулан сүртэй хэллээ.

Тэмин залхсан мэт хачин царай гаргасаар "Ямар аймаар  сүртэй юм бэ. За за та эндээ байж бай. Би улаан малгайтаас таныг сулла гээд гуйгаад ирье" гэсээр түүнийг орхин тэндээс гарлаа.

Араас нь "Алс хол зугт, амьдралынхаа төлөө дүүлэн нис хонгор минь~" хэмээн орилсоор үлдэв.

=============

Баруун жигүүр рүү явахыг хориглосон боловч түүнтэй уулзах хэрэг байсан тул баруун жигүүр рүү явлаа. Эхний мөчид энгийн л нэг хонгил, ордны бусад хэсгүүд шиг. Цааш явах тусам ханын цаас урагдаж, хаалга үүд нь эвдэрсэн нэг л эвгүй болж ирлээ.

Гэвч Тэмин тайван байв. Учир нь тэр хүүхэлдэй болон жинхэнэ кино дээрээс аль хэдийн харсан шүү дээ.

Ийн алхсаар хамгийн мухарт байх өрөөний үүдэнд ирэхэд алтан чимэглэлтэй том модон хаалга байх бөгөөд бас л араатны хумсны мөр хаа сайгүй үлдсэн харагдана.

Тэмин "Уураа ингэж гаргадаг байх нь ээ" гэж амандаа бувтнасаар хаалгыг зөөлөн тогшин дотор орлоо.

"Наын. . . биш ээ улаан малгайтаа! гүнжээ. . . том араатаан" хэмээн янз бүрээр дуудан алхах ба тэр зуураа өрөөг тойруулан харна.

Харагдах байдлын хувьд үнэхээр тансаг, нарийн хийц бүхий тавилга, эд хэрэгсэл чимэглэл харагдах хэдий ч ихэнх нь хугарсан, урагдсан, эвдэрсэн байдалтай харагдана.

Хана дээрх өөрийн зургаа нүүр хэсгийг хуу татан хаясан байгааг хараад "Үнэхээр стресстэй байсан бололтой. Уураа гаргах өөр юм олмоор юм байна даа. Эмэгтэй юм байж ямар заваан юм бэ. Заваанаа нуух гээд энэ жигүүр рүү хүн явуулдаггүй юм байхдаа" гэх зэргээр өөртэйгөө ярин явж байтал

"ЭНЭ ЖИГҮҮРТ ОРЖ ИРЭХИЙГ ЧИНЬ ХОРИГЛОСОН БАЙХАА!!" гэсээр араатан төрхөмдөө хувирсан байдалтай шууд түүн рүү дайрлаа.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang