12. Муу залуу

1.9K 349 59
                                    

Жунин дэндүү их балмагдаад ч тэр үү хариу үйлдэл үзүүлж чадсангүй. Цасан хатны мөсөн суманд оногдох шахав. Азаар Инбинь хурдтай хөдөлж түүнийг холдуулсан байлаа.

Тэмин "Сүжон аа~ яагаад байгаа юм бэ?"

Наын "ядаж үг ч солихгүй шууд дайрах байсан юм уу?" хэмээн Тэминийг аван цасан хатнаас зугтаах гэж хичээв.

Энэ зуур цасан хатан ямар ч хувиралгүй Жунин руу дайрсан хэвээр байлаа.

Инбинь "ЯАГААД БАЙГАА ЮМ БЭ? ЧИ ХАТНЫГ ЯАЧИХСАН ЮМ?" гэсээр Жуниныг хамгаалах гэж хичээх бол

Жунин ч хангалттай ихээр балмагдсан тул хачин царайлсаар "би мэдэж байгаа юм шиг харагдаад байна уу?" хэмээн асуултыг асуултаар хариулна.

Инбинь "ЦАСАН ХАТАН МИНЬ ТҮР ХҮЛЭЭ! ЯГ ЮУ НЬ БОЛОХГҮЙ БАЙГААГ ХЭЛЭХГҮЙ ЮМ УУ? ШУУД ИНГЭЭД ДАЙРААД БАЙХААР ЧИНЬ ХЭЦҮҮ БАЙНА. . . . ЦАСАН ХАТАН МИНЬ. . . ЭЛСА!!!" хэмээн орилохтой зэрэгцэн

Цасан хатан эцсийн дайралтаа хийх мэт хоёр гараа хүчтэй нь аргагүй дээш болгоход Инбинь, Жунин, Тэмин, Наын гээд л бүх хүнийг шил мэт нэвт харагдах тунгалаг мөсөн ханаар тусгаарлаж орхилоо.

Бүгд бие биеэ харж сонсох хэдий ч тус тусдаа хоригдчих нь тэр. Тэгээд бүр Жунин Элсатай хамт нэг өрөөнд орчихсон байв.

Жунин бага зэрэг айсан харагдах ч тэр Сүжон гэдэг хүнийг хэнээс ч илүү мэдэх тул жинхэнэ ертөнц ч бай үлгэрийн ертөнц ч бай, хаана ч байсан түүний дотоод хүн чанар үгүй болоогүй байгаасай хэмээн итгэл тээн бодсоор түүн рүү ширтэнэ.

Элса үл ялиг инээмсэглээд "эцэст нь бид уулзлаа, хэр удаан надаас зугтаж чадна бодсон юм? ханхүү Кай. Би чамд хэлсэн биз дээ? нэг л өдөр бид уулзана гэж. Тэгээд бүр чи өөрөө над дээр ирлээ" хэмээх нь тэр.

Мөсөн хананы цаанаас тэднийг харах Тэмин "тэр бас яачихсан юм бэ?" хэмээн тэсэлгүй асууж орхилоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Мөсөн хананы цаанаас тэднийг харах Тэмин "тэр бас яачихсан юм бэ?" хэмээн тэсэлгүй асууж орхилоо.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now