Жунин нэгэнт л хийсэн болохоор зориг орсон бололтой удаан үнсэхэд Инбинь түүнийг түлхэх гэж хичээнэ. Гэвч сайн бүтсэнгүй.
Жунины үнсэлт үргэлжлэх бөгөөд Инбиний уруулыг амттан идэж байгаа мэт амтлан басхүү шуналтай нь аргагүй үнсэх аж. Тэдний уруул хэдэнтээ салж нийлэн хоёр биедээ ууссаны дараа Инбинь хамаг хүчээрээ Жуниныг түлхэв.
Хайрын үнсэлт биш ч гэсэн энэ үнсэлт Жунинд таалагдсан тул тийм ч амар зогссонгүй. Нэгэнт л Чанёолыг хорих ёстой учир яагаад дахиад жаахан үнсэж болохгүй гэж хэмээн хөнгөн бодол тээн үнсэж байхдаа түрэмгий үнсэлт нь аажмаар удаашран зөөлөн үнсэж эхлэхэд Инбинь түүнийг дахин нэг удаа түлхээд "Жунин болно!" гэх хэлэх нь тэр.
Жунин гэдэг нэрийг сонсох төдийд Жунины нүд томорсоор шууд Инбинийг өөрөөсөө түлхлээ.
Жунин "т-та сая юу гэсэн бэ?" хэмээн асуутал
Инбиний царай хачин болон хөмсөг нь бага зэрэг зангиран зогсох ба "Жунин би-" гэснээ ухаан алдаад уначих нь тэр.
Жунинд юу болоод байгааг ойлгох ч сөхөө байсангүй. Сандарсандаа Инбинийг тэврэн газар сууна.
"Нүүна! Инбинь нүүна! т-та зүгээр үү? сая намайг санасан тийм биз дээ?" гэсээр түүнийг сэрээх гэж хичээж байгаа бололтой сэгсэрч үзнэ. Гэвч яасан нь үл мэдэгдэх шалтгаанаар огт сэргэсэнгүй.
Жуниныг ийнхүү суух зуур Чанёол хуурамч зүүднээсээ сэрсэн бололтой толгойгоо дарсаар дээш босож ирэн "юу болоод байна аа? би хаана байна?" гэсээр эргэн тойрноо ширтэнэ.
Жунины хувьд үлгэрийн ертөнцөд ирээд Тэминийг эс тооцвол Жунин гэж дуудсан анхны хүн нь тул Инбиний гэнэт тэгж дуудсан шалтгааныг мэдэх гэхээс байж ядах ба энэ чигээрээ бүхнийг санах болов уу? эгэл ертөнцийн амьдралаа санах болов уу? гээд л дэндүү олон асуулт дунд байсан болохоор Чанёолыг анзаарах ч сөхөө байсангүй.
Чанёолын толгой өвдөөд байгаа бололтой хөмсөг зангидан толгойгоо дарсаар "у-уучлаарай ханхүү Кай, энд яг юу болоод байна аа? та миний эхнэрийг хараагүй биз? бас наад бүсгүй чинь яачихсан юм бэ?" гэж асуусан ч Жунин хариулсангүй.
Жунин "Инбинь. . . Нүүна бос л доо!"
Чанёол ч Жуниныг тоохгүй гэдгийг мэдсэн болохоор өөрийн эхнэрээ хайхаар шийдэн "Аурора! хайрт минь. . . чи байна уу?" гэсээр цааш явах гэж байхад Наын амжиж гарч ирэв.
Тэр хуурамч зүүднээсээ сэрсэн Чанёол болон цаана ухаангүй хэвтэх Инбинь, түүнийг тэврэн суугаа Жунин гээд л бүгдийг нүд гүйлгэн хараад гайхсан харагдах ч тэрхэн зуур сийрээд авлаа.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...