25. Чи юу юм бэ?

1.2K 178 26
                                    

Тэдний үнсэлт дуусан, уруулаа зөөлөн холдуулахад хэн хэн нь нэлээд догдолсон байдалтай хоёр бие рүүгээ ширтэнэ. Жунины хувьд амьдралдаа олон бүсгүй үнсэж байсан, үнсэлт гэдэг түүний хувьд энгийн л нэг үйлдэл байсаар ирсэн.

Гэвч сая мэдэрсэн мэдрэмж нэг л өөр, ямар нэгэн тайлбарлаж болохгүй мэдрэмжийг уруулаар нь дамжуулан зүрх рүү нь хийчих шиг. Зүрх нь маш хүчтэй цохилж байгаа нь уг мэдрэмжийг улам бодит болгоно.

Нэг ч үг дуугараагүй хоёр бие рүү гээ ширтэн хэдэн хором болсны дараа Жунин дахин үнсэхээр ойртох мөчид Инбинь бага зэрэг хойшлон татгалзлаа.

Жунин "Уучлаарай" гэж сулхан хэлэхэд

Инбинь "Уучлалт гуйх хэрэггүй дээ, бид болохгүй хүмүүс шүү дээ. Чи бол ханхүү, харин би худалдаачин. Чамд хайрлах ёстой өөрийн гэсэн гүнж бий, тиймээс энэ хүрээд дуусгасан нь дээр байх. Чи өөрийн ертөнц рүүгээ буцах хэрэгтэй" гэхэд

Жунин хөнгөн санаа алдаад "Тийм шүү, таны зөв. Би буруу зүйлийг эхлүүлж. Надад тусалж байгаад маш их баярлалаа"

Инбинь үл ялиг инээмсэглээд "Зүгээр дээ. . . . унтах цаг болж, сайхан амраарай" гэсээр ил галын ардаас бослоо.

Жунин ч бас дээш босон "Сайхан амраарай" гэхэд

Инбинь хальт толгой дохиод байшинтай тэрэг рүүгээ явлаа. Жунин харин түүний араас ширтсээр үлдэв. . .

=====================

Тэд хоёр хоног шидэт сүйхээр аялсны дараа "Шидэт ойн" захад хүрч ирлээ. Ой сүрлэг бөгөөд зах хязгаар нь үл харагдан ногоон өнгөөр алаглах аж.Тэнгэр баганадан ургасан сүрлэг том моддын зах руу орон нэлээд хэдэн минут тэд сүйхтэйгээ явлаа. Эцэст нь ойн мод улам бүр шигүү болж ирсэн тул сүйх явах боломжгүй болж тэд зогслоо.


Инбинь "Эндээ сүйхээ үлдээгээд явна. Үүнээс цааш алхана даа. Морь авч болох байсан ч морьтой хагас өдөр л явах байх, түүнээс цаашаа явган явахаас өөр аргагүй хат чулуу ихтэй хэцүү хэсгүүдээр явах болохоор алхахдаа бэлд дээ" гэсээр тэрэгнээсээ бууж өөрийн богцондоо аялалдаа хэрэгтэй зүйлсээ бэлдэнэ.

Наын ч мөн адил богцоо бэлдэх бөгөөд дахиад 3 хоног шахуу газарт алхах тул тэд хоол хүнс, зэр зэвсэг, шидэт бэлдмэл, шөнө унтах майхан гээд л олон янзын зүйлс бэлдэнэ. Авч явах юм нь чамгүй их байсан тул, тал юмыг нь Жунин Тэмин хоёр үүрэхээр болов.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now