Цочрол, харуусал, айдас, эргэлзээ зэрэг дэндүү олон мэдрэмж нэгэн зэрэг түүний дотор сүлэлдэнэ. Нулимсаа хөнгөн шудраад болоод байгаа энэ нөхцөл байдалд юу хийж болохоо эргэцүүлэв.
Түүний толгойд хамгийн түрүүнд буусан бодол мэдээж хэрэг Пак Инбинийг олох. Үлгэрийн ертөнцөд өрнөсөн бүхэн үнэн бодит, эсвэл энэ ертөнцтэй уялдаа холбоотой үгүйг мэдэхгүй ч хамгийн сүүлд түүний харсан зураглал хайртай бүсгүй нь гар дээр нь үхэж байгааг л харсан шүү дээ.
Тиймээс энэ ертөнцөд байгаа Пак Инбинийг олохыг хүссэн хэрэг. Үлгэрийн ертөнцийн Малефисент мөн үгүйг мэдэхгүй ч ядаж л түүнийг амьд сэрүүн зүгээр байгааг харж байж цээжинд нь хөндүүрлэн өвдөх зүрхнийх нь өвдөлд жаахан ч болов багасах юм шиг мэдрэмж төрнө.
Инбинь! таньдаг боловч дотно биш хүн. Түүний талаар хувийн мэдээлэл юу ч байхгүй гэдгээ ухаарлаа. Хэрхэн холбоо барихаа бодох төдийд "Утсаар ярих хэрэгтэй" гэсэн бодол бууна.
Гэрийнхээ шүүгээнүүдийг буулгах шахан бүгдийг нь ухаж үзэж байж арай гэж хуучин утсаа оллоо. Утсыг асаж байх зуур байж ядан хоёр тийш холхих аж.
Энэ хуучин утас дээр л Инбиний дугаар байх ёстой...
Арай гэж утас асан хадгалсан дугаар руугаа орж гүйлгэж үзэв. Азаар тэр, олон хүний дугаар хадгалаад байдаггүй. Зөвхөн ажил хэргийн холбоотой цөөн хэдэн хүний дугаар байдаг тул жаахан гүйлгээд л "Пак Инбинь-Чоко банк" хэмээн хадгалсан дугаар гараад ирлээ.
Дугаарыг харан өөрийн одоо барьж байгаа утсан дээрээ хийгээд залгав. Залгах товчийг дарсныхаа дараа зүрх нь байж ядан бөмбөрдөх аж. Гэвч түүний итгэл найдварыг нурааж "Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна" хэмээх хүсээгүй хариу ирэв.
Аргагүй дээ 6 жилийн өмнөх дугаар шүү дээ. Инбинь ч бас алдартан учир дугаараа ойр ойрхон сольдог байх гэсэн бодол төрөн хөл нь суларсаар доош суулаа.
Бууж өгсөн мэт хэдэн хором чимээгүй гөлрөн сууж байснаа утсаа аван дахин өөр хүн рүү залгав. Энэ удаагийн залгасан хүн түүний менежер байлаа.
EXO хамтлаг дебют хийсэн цагаас хойш ажиллаж байгаа менежер тул хамтлагийн бүх залуус хувийн болон албаны бүх хэргээ түүнд хэлээд сурчихсан нэлээд дотно хүн гэж хэлж болно.
Утсаар:
Менежер: Өө Жунинаа~
Жунин: Ахаа нэг гуйлт байна. Маш яаралтай болохоор та хурдан олоод өгөөч
VOUS LISEZ
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...