Тэд эхлээд хаалгыг зөөлөн тогшлоо. ..
Гэвч хүн байгаа шинжгүй, эсвэл байсан ч сонсохгүй байгаа бололтой огт тайлсангүй. Хэсэг үүдэнд нь хүлээж зогсоод энэ удаад илүү чанга бас олон удаагийн давтамжтай нүдэж эхлэв.
Тайлахгүй хэвээр байсан тул Тэминий тэвчээр алдарсан бололтой нэлээд чанга балбаж байтал "ЮУ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ?" хэмээн чанга орилсоор хаалга нээгдэхэд ууртайгаар тэдэн рүү харах Кёнсүү тэднийг угтлаа.
Жунин "Хён!" гэхтэй зэрэгцэн
Кёнсүү хөмсөг зангидсан хэвээр байх бөгөөд "Ойд төөрсөн бол өөрсдөө замаа хайж ол. Бид та нарт туслахгүй. Тэгээд ч энэ бол хувийн эзэмшил. Уурлахаас минь өмнө тонилж үз!" гэх нь тэр.
Тэмин Жунин хоёр хэн хэн нь нэлээд цочирдсон байдалтай зогсох бөгөөд, Тэмин Жунин руу ойртон "Угаасаа ууртай байж уурлахаас өмнө гэнэ үү?" хэмээн шивнэхэд
Кёнсүү "Сонсогдоод байна!!" хэмээн шүд зуун муухай харлаа.
Яг энэ ууртай нөхцөл байдалд юу гэж хэлж яаж дотогш орохоо мэдэхгүй сандрах Жунин "Б-Бид төөрөөгүй ээ, долоон одойн гэрийг хайж явсан юм. Энэ биш бололтой" гэхэд
Кёнсүү хөмсөг зангидсан боловч ууртай гэхээс илүү төв төрхтэй түүн рүү харан "Мөн байна. Юу хүсээд байгаа юм?" гэж ширүүхэн асуулаа.
Жунин "Тэр нөгөө-" гэхтэй зэрэгцэн
Кёнсүү "Тонилж үз!" хэмээн яг хаалгаа хаах гэж байтал
"Хөөе~ байж байгаарай" хэмээн орилсоор Бэкхён хүрээд ирэв.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...