Жунин Тэмин хоёрын айдас ихсэн үнэхээр сандарсан байдалтаa хоёр бие рүүгээ харна.
Инбинь Наын хоёр тэдний хэлэх үгийг нэгийг ч хүлээж авсангүй.
Инбинь "эртхэн хөдлөх үү? аварга биетнүүдийн нутаг хол болохоор олон хоног явна"
Наын "тэгье ээ" гэсээр дахин нэг удаа юу ч байхгүй хоосон газар руу шороо шиг зүйл цацахад энэ удаад дотор нь амьдарч болохоор жижиг байшин бүхий тэрэг гарч ирэв.
Аргагүй л шидэт ой гэдгийг батлах мэт чирэх амьтан байхгүй атлаа хоёр тэрэг хөдлөн явах аж. Инбинь Наын хоёр бяцхан байшинтай тэрэгнийхээ урд суун явах бол тэдний тэргийг дагалдан Тэмин Жунин хоёрыг хорьсон торон хайрцаг бүхий тэрэг явна.
Жунин Тэмин хоёр тэдний анхаарлыг татаж, амь гуйх гэж олон удаа хичээсэн ч тэр бүрдээ бүтэлгүйтэв. Үлгэрийн ертөнц гэдэг хүүхдэд зориулагдсан хамгийн гэгээлэг газар байх ёстой мэт санагдах хэдий ч бодитоор үлгэр дотор орох мөчид бүр зүйл өөр болохыг тэр хоёр өөрсдийн биеэр мэдэрч байлаа.
Хүүхдүүдийн сонсдог мэддэг зүйл нь ханхүү гүнжийн чин үнэнч хайр ба аз жаргалтай төгсгөл. Гэвч тэр аз жаргалтай төгсгөлд хүрэхийн тулд юу туулж болохыг хэн ч төсөөлөхгүй. Магадгүй бодит ертөнцөөс илүү аюултай бас хэрцгий зүйлстэй нүүр тулж мэднэ.
===============
Хэдэн цаг орилсон бүү мэд Инбинь Наын хоёртой ярилцах гээд бүтэлгүйтсэн хэвээр. Олон цаг тэдний анхаарлыг татах гэж хичээсэн ч чадаагүй тул Жунин Тэмин хоёр бууж өгсөн бололтой торон дотор доош ширтсээр чимээгүй сууна.
Тэднийг чимээгүй болсонд Инбинь Наын хоёрын ч чих амарсан мэт тайван гэх ч нь замаа ширтэн явна.
Тэдний хэн нь ч үг дуугараагүй тул эзгүй том ой тэр чигтээ чимээгүй санагдана. Үлгэрийн ой цаана аа л нэг өөр. Энгийн ойд хэн ч дуугарахгүй байсан ч шувууд ширгэх, амьтад дуугарах чимээ сонсогддог гэтэл шидэт ойд хүн дуугарахгүй л бол хоосон өрөөнд байгаагаас өөрцгүй анир чимээгүй болдог нь бага зэрэг аймшигтай мэдрэмжийг өгнө.
Гэвч түүнээс ч илүү аймшигтай зүйл нь аварга биетний идэш болох биш гэж үү?
Жунин Тэмин хэн нь ч үг дуугарсангүй доош ширтэн явсаар эцэст нь хоёр биеэсээ асуух мэт өөд өөдөөсөө харна. Тэдний харц одоо ч болоод байгаа зүйлд итгээгүй мэт эргэлзээ дүүрэн харагдах хэдий ч тэдний сэтгэлд хурсан айдас илхэн харагдана.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...