2. Цэнгүүн

2.6K 383 46
                                    

Жунин энэ бүгдийг зүүд хэмээн итгэсээр байсан тул сэрэх хүртлээ зүүдэнд өрнөх явдлыг зөнд нь орхиж ханхүү шиг аашлахаар шийдсэн байдлаа.

Жунин бага зэрэг жуумалзан "миний төрсөн өдрийн цэнгүүн гэсэн тийм үү? бас олон хөөрхөн гүнж нар ирнэ гэсэн. Би тэдний хэн нэгэнтэй нь илүү онцгой зүйл хийж болох уу?" гэж асуухад

Түүнийг сэрээсэн залуу "онцгой зүйл гэж юуг хэлж байгааг чинь мэдэхгүй ч эхнэр сонгох асуудлыг ярьж байгаа бол хаан эцэг тань үүнийг л хүлээж байгаа. Тэр таныг хаан ширээг авахаасаа өмнө эхнэр хүүхэдтэй болохыг харахыг маш их хүсэж байгаа. Угсаа залгамжлагчтай болох нь хааны удам бат бөх байхын үндэс" хэмээн инээмсэглэлээ.

Жунин үүнийг нээх их тоосонгүй "яг ч эхнэр биш л дээ, зүгээр л болзоо тиймэрхүү зугаацах талаар л"

Нөгөө залуу "болзоо гэнэ ээ? болзоо гэж юу билээ? Гэхдээ цэнгүүнд алс холоос ч маш олон үзэсгэлэнт гүнж нар ирэх тул магадгүй анхны харцаар дурлаж болох юм. Өнөө үдэш таныг жинхэнэ хайраа олно гэдэгт итгэлтэй байна" хэмээн толгойгоо үл ялиг бөхийлгөлөө.

Жунин жуумалзсаар толгой сэгсрэн "тийм зүйл болохгүй ээ, ингэхэд би чамайг хэн гэж дуудах ёстой вэ?"

Нөгөө залуу "дээдэс та миний нэрийг мартчихсан хэрэг үү?" гэж бага зэрэг гомдсон маягтай асуулаа.

Жунин "сая ойд унтаад сэртэл нэг л сонин болчихсон байна. Би зарим зүйлийг сайн санахгүй байна" 

Залуу "Скот гэдэг эрхэм дээдсээ. Би таныг төрсөн цагаас эхлээд таны хөтөч хийж байна. Нэрийг минь мартсанд үнэндээ жоохон тиймхэн л байна" гэв.

Жунин Скотын мөрөн дээр гараа тавиад "зүгээр дээ, амьдрал гэдэг чинь угаасаа сайхан муухай мэдрэмж холилдож байдаг юм" хэмээн тайвшруулах гэхээс илүү үл тоох мэт хандлага гаргана.

Ордон хүртэл тэд онц зүйл ярьсангүй. Жунины хувьд жинхэнээсээ үлгэрт ороод ирсэн мэт энэ зүүд үнэхээр онцгой байх бөгөөд бүх зүйл нь дэндүү бодитой хүрээлэн байгаа орчин, тэдний өмнө сүндэрлэх асар том ордон гээд л гайхшруулах зүйл их.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now