Жунины хэлсэн үг Инбинийг багагүй гайхшруулж орхилоо. Тэр ийм яриа үүснэ гэж төсөөлөөгүй байсан байх.
Жунин руу нэг том харснаа, эргээд хэвийн болоод "сэтгэл хөдөлсөнгүй" хэмээн доош ширтлээ.
Жунин инээмсэглээд "таны сэтгэлийг хөдөлгөх гэсэн юм биш. Зүгээр л яг одоо өөрт төрсөн бодлоо хэлсэн юм" хэмээн урагш харан зогслоо.
Инбинь ч бас харцаа дээшлүүлэн урагшаа ширтэх бөгөөд "орчин нь сайхан болохоор энд байгаа бүх зүйл сайхан харагдаж байгаа юм" хэмээн тэнгэр өөд харцаа шилжүүлэв.
Жунин Инбинийг даган тэнгэр өөд ширтэхэд юу юугүй асгараад ирэх гэж байгаа мэт дэндүү ойрхон бас тод харагдах түм буман одод яах аргагүй сэтгэлийг татаж, алмайрах мэдрэмж төрүүлнэ.
Жунин харцаа доошлуулан Инбинь рүү ширтээд "шөнийн далайд дуртай гэсэн байж тэнгэр рүү ширтээд байх юм?"
Инбинь "энэ үзэсгэлэнтэй одод гялалзаж байгаа болохоор, энэ гайхалтай сар гэрэлтэж байгаа болохоор шөнийн далай үзэсгэлэнтэй байгаа юм. Би үзэсгэлэнтэй харагддаг нэгнийг биш харин үзэсгэлэнтэй харагдуулдаг нэгнийг илүү их үнэлдэг" хэмээлээ.
Жунин хэсэг чимээгүй зогсоод "үнэн үг байна. Үзэсгэлэнтэй байхад хүртэл цаана нь түүнийг бүтээж байгаа өөр нэг үзэсгэлэн оршдог юм шиг байна. Энд ч бай өөр газарт ч бай нэг зүйлийн дотор өөр нэг зүйл оршсоор байгаа"
Инбинь юм дуугарсангүй зүгээр л инээмсэглэн зогсоно.
=======================
Шөнийн намуухан далайд онцгой содон зүйлгүй тайван байдалтайгаар шөнө өнгөрсөн юм. Инбинь Наын хоёр ээлжлэн хөлөг онгоцоо залсаар хаашаа ч юм алсыг зорин явна.
Жунин Тэмин хоёрт тус болох зүйл байгаагүй тул төд удалгүй унтахаар орондоо орлоо.
========================
Хөлөг дээр олон хүний ярилцах дуу чимээ гарах шиг. Ямар ч байсан нэлээд дуу шуугиан ихтэй байх бөгөөд үл таних эрчүүдийн бүдүүн боргил чанга инээд хөлгөөр нэг хадсаар Тэмин Жунин хоёрыг бараг л хүчээр шахуу сэрээж орхилоо.
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...