Бүслэн зогссон олон цэргүүдийг харан яах тухайгаа бие биеэсээ асуух мэт хоёр бие рүүгээ харна. Цэргүүдийн сэлэм жад тэдэн рүү дөхсөөр "юун хүмүүс вэ?" хэмээн захирангуй дуугаар дахин асуухтай зэрэгцэн цаанаас ирж яваа хүн өндөр тушаалтай хүн бололтой ээлж дараалан толгой бөхийнө.
Харанхуй дундаас ойртон явсаар цэргүүдийн барьсан бамбарын дэргэд ирэхэд Жунины нүд байдгаараа томорсоор "хён!" хэмээн уулга алдлаа.
Сэүн мэдээж ойлгохгүй байгаа болохоор тэр хоёр руу ээлжлэн харсаар "таньдаг хүн чинь юм уу?"
Жунин үнэхээр баяртай байгаа харагдах бөгөөд инээмсэглэн толгой дохисоор "т-тийм ээ таньдаг, манай ах байгаа юм. Бид түүнийг хайж явах шаардлагагүй боллоо" гэхтэй зэрэгцэн
Эрик /Жүнмён/ хөмсөг зангидан "юун хүмүүс вэ?" гэж асуулаа.
Сэүн хачин харсаар "ингэж хэлмээргүй байгаа ч ах чинь биднийг нэг л танихгүй байх шиг байна" гэсээр Жунин руу харна.
Жунин "ер нь бол манай ертөнцөд миний ах байсан юм. Харин энд бол ханхүү. Тэр намайг танихгүй"
Сэүн сонссон зүйлдээ гайхсан мэт хачин харсаар "гайхалтай, чи тэгээд огт танихгүй хүнээсээ тусламж гуйгаад Урсулагын ордон руу дайрах гэж байсан юм уу? чамд эрүүл ухаан байна уу?"
Жунин "зүгээр дээ, тэр надад тусална"
Сэүн "яаж? биднийг алж уу?"
Эрик /Жүнмён/ "хангалттай! та нар хэн юм? яагаад энэ эрэг дээр байдаг билээ. Энэ бол хориотой эрэг. Хааны гэр бүлээс өөр хүн энд байж болохгүй" хэмээн өндөр дуугаар зандарлаа.
Сэүн ямар нэг юм хэлээч гэсэн харцаар Жунин руу харна.
Жунин бага зэрэг сандарсан харагдах ч Жүнмёныг ийм хурдан олсондоо баяртай байсан тул бага зэрэг инээмсэглээд "хён, б-биш ээ ханхүү Эрик-"
Эрик /Жүнмён/ "чи намайг мэддэг юм байна. Тиймээс хориотой эрэгт хэргээр ирсэн байх нь ээ?" хэмээн асуулаа.
Жунин "яг ч хэргээр биш л дээ, за за тэр бол хамаагүй. Гол нь би танаас тусламж гуйх гэж ирсэн юм" гэж шуудхан хэллээ.
Эрик /Жүнмён/ гайхсан янзтай хөмсгөө өргөөд "тусламж аа? бид хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүс. Гэтэл чи намайг тусална гэж бодоо юу?"
Жунин "бодитоор харвал туслах шалтгаан байхгүй л дээ. Гэхдээ миний мэдэж байгаагаар та надад туслах болно"
YOU ARE READING
/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌
FanfictionӨөрийн үлгэрийг олж аз жаргалтай төгсгөх хэрэгтэй. Кайбинь цуврал үргэлжилсээр...