24. Өөр ертөнцөөс ирсэн

1.1K 200 21
                                    

Ханхүү Эрикийн хөлөг онгоц далайн эрэгт хүргэж өгөөд эргээд далай руу буцлаа.

Тэмин "Одоо бид хаашаа явах вэ? хэр удаан явах уу?"

Инбинь "5 хоног орчим явах байхаа. Алс бөглүү газар болохоор зарим хэсгээр морьтой ч явах боломжгүй алхах шаардлага гарна. Бидэнд алсын аялал байна даа" хэмээн инээмсэглэлээ.

Жунин төлөвлөсөн зүйлээ бараг л бүтээсэн болохоор илүү сэтгэл хангалуун байгаа бололтой "Зүгээр дээ тавхан хоног юм бол бид алзахгүй" гэхэд

Тэмин түүн рүү хачин харсаар "5 хоног битгий хэл таван минутад үхэж болох олон зүйлтэй таарсан байж яаж ингэж инээж чадаж байна аа? одоо ер нь чамаас айж байна шүү" гэх нь тэр.

Жунин "Яахаараа надаас айдаг юм?" хэмээн гайхсан янзтай асуухад

Тэмин "Үлгэрийн оронд ирсэн цагаасаа эхлээд л бид чиний ЕХ-үүдэд алуулах шахсаар явлаа. Ядаж байхад цаана нь хэд ч байгаа юм. Хэрвээ бүх ЕХ чинь энэ ертөнцөд хорон санаатан болсон бол за тэгээд дуус шүү. Эртхэн тоог нь гаргаж байсан нь дээр. Ядаж хэдэн удаа үхэж магадгүй байгаагаа мэдчихээд явмаар байна" гэв.

Жунин шүд зуусаар "Дандаа зэвүүн үг унагаах юмаа"

Тэмин "Тэгж яривал ямар ч гэм зэмгүй байж чиний тэнэг хүслээс болж энд ирсэн нь би шүү! хамгийн их хохирол амсаж байгаа нь би" хэмээн өөр лүүгээ заалаа.

Жунин "За уучлаарай даа, эргээд Сөүлд очдог юм бол чиний нэг хүслийг биелүүлнэ. Юу ч байсан хамаагүй"

Тэмин "Тэр нь дээр байлгүй"

Улаан малгайт /Наын/ "5 хоног явах юм чинь эртхэн хөдөлсөн нь дээр биш үү?"

Инбинь "Тийм шүү, ямар ч байсан шидэт ой хүртэл сүйх тэргээр явж болно. Тиймээс эртхэн хөдөлцгөөе" гэсээр шидэт шороогоо цацан хоёр тэргээ гаргаж ирлээ.

Өмнөх шигээ Тэмин Наын хоёр тор ачиж байгаа тэрэг дээр сууж, Жунин Инбинь хоёр байшин байрласан тэрэгний урд суун явна.

Жунин хэсэг чимээгүй явж байснаа "Баярлалаа" гэж зөөлөн дуугаар хэлэв.

Инбинь түүн рүү нэг том харснаа "Юунд тэр вэ?"

Жунин түүн рүү ширтэн "Үнэндээ та хоёрт хулгайлагдаад өөрийгөө азгүй байна гэж бодож байсан ч эсрэгээрээ байсан бололтой. Та хоёртой таарсны ачаар л энэ бүх саад бэрхшээлийг даван туулж хэрэгтэй зүйлсээ цуглуулж чадлаа"

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now